Я.Санжмятав: Ажил хийх сонирхол бага байна
2013-09-27

“Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганы  Төрийн ордонд болж байна.

.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж:

-Засгийн газар, Оюутолгой төсөлтэй хамтран өнгөрсөн нэг жилийн хугацаанд 7000 гаруй хүнийг МСҮТ-д сургалаа. Сургалтад хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь ажлын байртай болжээ. Энэ амжилтаа улам ахиулж, илүү олон хүнийг сургаж, ажлын байртай болгоход анхаарч ажиллах шаардлагатай.  МСҮТ-д суралцах хугацааг хоёр  дахин богиносгож, үйлдвэрлэлийн дадлагыг нэмэгдүүлсэн. Ур чадвартай ажилчин бэлтгэхэд илүү анхаарч байгаа. Аж ахуйн нэгж,  үйлдвэрийн газруудад дадлага хийгээд тухайн байгууллагынхаа шалгуурыг хангаж ажилд орох бололцоо бүрдсэн. Замын ажилд гаднаас ажиллах хүч авч байгаа. Харин барилгын салбарт гадаад улс орноос ажиллах хүч олноор авдаг байсныг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон. Монгол залуус маань гаднынхнаас дутахааргүй ажиллаж чадаж байгаа.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийн сан зэрэг сангийн үйл ажиллагааны талаар товч дурдсаныхаа дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японоос тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл авах боломж байна. Сумын хөгжлийн сангийн мөнгө 50 төгрөг сая байсныг Шинэчлэлийн Засгийн газар 150 сая болгосон. Энэчлэн хөдөлмөр эрхэлье гэсэн хүмүүст бид боломж олгож байгаа ” гэж хэллээ.

 .

Шинэчлэлийн Засгийн газар  бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган байнгын ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд "Ажилтай орлоготой Монгол хүн" үндэсний хөтөлбөр, үүнийг дагалдан хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчийг дэмжих, малчдын хөтөлбөр эрхлэлтийг дэмжих зэрэг найман дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ оны  наймдугаар сарын байдлаар хүн амын хөдөлмөр  эрхлэлтийн түвшин 92,7 хувьд хүрсэн байна.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,1 пунктээр нэмэгджээ. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 115,5 мянган ажлын байрны захиалга бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 61 хувиар өссөн байна.

.

"Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангаж, ажилгүй иргэн тоон талаасаа олон, ажлын байрны олдоц их байгаа хэдий ч  тэр болгон мэргэжлийн ур чадварын шаардлагыг бүрэн  хангаж, чадахгүй байгаа. Нөгөө талаас ажил хийх сонирхол бага, хөдөлмөрийн сахилга, төлөвшил муу, орон тооны цомхотгол нь тогтвортой ажиллахад сөрөг нөлөөлдөг зэрэг макро, микро түвшин дэх ажилгүйдлийн  олон асуудал нь хүндрэл учруулж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн  бодлого  төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахаас гадна ажиллах хүчний  нөөцийг үе шаттай бэлтгэхэд чиглэсэн боловсролын хариуцлагатай тогтолцоо сул байгаатай холбоотой" хэмээн  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав чуулганы үеэр тавьсан илтгэлдээ онцолсон юм.  Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа манай орны иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, манай улсад хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаадын иргэдэд тавих эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн шалгуурыг өндөржүүлэх хэрэгтэйг сайд илтгэлдээ дурдаж байлаа.  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж, хууль эрхзүйн шинэчлэл хийхээр судалж байгаа юм байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсад 99 орны 24,9 мянган иргэх хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. Эдгээрийн 68,4 хувь нь барилга, уул уурхайн салбарт ажилладаг байна. Гадаадаас манай улсад ажиллаж байгаа иргэдийн тоо хоёр мянгаар буурсан байна.

.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс ЖДҮ-ийг дэмжиж ирсэн.  Энэ оны эхний хагаст л гэхэд ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулан 14,2 төгрөгийн эх үүсвэрийг байршуулж, 12,1 тэрбум төгрөгийн 400 орчим төслийг санхүүжүүлж, 1500 гаруй ажлын байрыг бий болгожээ. ЖДҮ-ийн зориулалттай тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэх хугацааг сунгаж, 1000 гаруй нэр төрлийн татвараас  чөлөөлөх жагсаалтыг Засгийн газраар батлуулсан байна.  Оны эхний найман сарын байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж худалдан авсан ЖДҮ эрхлэгчдэд  56  тэрбум төгрөгийн  татварын хөнгөлөлт эдлүүлсэн байна.

.

Үндэсний чуулганаар хөдөлмөрийн салбарын эрхзүйн шинэтгэлийн хүрээнд  Хөдөлмөрийн тухай болон дагалдах хуулиудыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулан  цалин хөлсийг ирэх онд нэмэх нөхцөлийг судлах, МСҮТ-үүдийн  материаллаг бааз, багш нарын ур чадварыг дээшүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.

. Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ажилгүй хүн:
ажлын байр байгаа мэт харагддаг боловч яс юман дээрээ хувийн компаниуд чинь ах дүү,нутаг усныхаа хүмүүсийг түлхүү авдаг юм байна.бүр хамгийн хүнд хүчир хар бор ажил дээр бол орон тоо байх боловч тэндээ хамгийн хүлцэнгүй,хүний өмнөөс үг хэлж чадахгүй,эрх ашгаа хамгаалж чадахгүй гэж хэлж болохоор хүмүүсийг элэг барин олон цагаар амралтгүй,бага цалинтай ажиллуулах сонирхолтой юм байналээ шүү.Гайгүй цалинтай ажил байхаар заавал англи хэл ч гэх шиг,уг тэр ажлыг хийхэлд хэлний их өндөр боловсрол хэрэггүй байгаа байхгүй нэг иймэрхүү дээ санжмятав сайдаа
2013-09-29
zssss:
hen gadaadas diplom hudaldaj awchrad bnaa anduurad bgan bshuu tm ym bdggui ter cini manai mongoldl bdg bh magadgui awj ochod ajild orod bwal sn bna ter hun chadaj bnshde unu ved ali sergelen nil amidardag tsag gadadad  zarts uilchlegch hamgin muu muuhai buhnig hle gd yadgin humus amidralin tuluul tgj ywdg ingesni etsest ajild awdgui gd gonshigonod bga humusees hamagui turuundl ywj bnashde ydjil muri hazgai hl sursni buynd ajiltai
2013-09-28
zocin:
uuczlaarai,gadaadad haana huuramcz diplom ugdegiin,byr sonin um yarihiin,jmar mongol biczdee,huuramcz diplom awah bolomjgyiee,ulsiin syrguulid bol byr hydlaa,hubiinh cz uhgyi,yamar mongol biczdee,czanargyi syrgyylidaa bagcz nart arhi mungu ugeed tygsdeg mongol d bicz andyyrsan bn
2013-09-28
gggg:
ajliin unelemj baga baina sh dee.umnii une tengert baihad tsalin n haanaa ch hurehgui nohoin baas shig munguur hen ajil hiih um.tegsend orvol zugeer yavj baisan n deer
2013-09-27
Bator:
JDU.Ophiin uildverlel demjih bolomjiig todorhoi bolgoh chuhal bna.Zeeliin demjleg ezendee ochih ni chanariin uzuulelt bolohoor bna. Toriin banknii tuslamj. Duurgiin hodolmoriin heltes hund surtald avtahguigeer il tod ajillah heregtei bna.
2013-09-27
edqweq:
Ajil olgoj bga kompaniudaa ene uls tor n youm uu tatvariin baitsaagch nar youm uu hen n buu med daramtlaad baihaar chin hen er n ajil huneer hiilgei gej bodoh ve dee ene tatvariin eronhoo gazriihan unendee l alj bna shuu dee Jishee n tailandaa hoolond orson barimtaa tusgasan baisan chin ene yag hen hen gedeg hun orson be gej asuuj daramjtalj bna shuu dee
2013-09-27
kkkkkkk:
er n bol gadaad syrch bgaad ersen gedeg chin yahaw hyyramch dirlom hydaldaad awdag sh dee tegeed myryí zorvv yrídag bolhoor l tegej bgaa bh gadaad bdag mgl chyyd bol ehehndee dandaa l geríín vilchlegch hiideg tsalin gaígví bas bicheg barímt enee teree geed bdagví l dee 1 zaluu end zvgeer l har ajil hiideg bsan tegeed endees diplom hydaldaj awaad mgl ywsan tegeed mgld ochiood bayan gol dvvregt hyylich omgoolegch hiideg gej bsan ímerhvv ylsyydaar mgl dvvren bgaa n nyyts bish
2013-09-27
зочин:
Элдэв халамжын мөнгө өгдөгөө зогсоовол яасан юм бэ? Бас хувь хувьсгалын компаниуд эх орондоо сурч боловсорсон залуучуудаа тоохгүй үндэсний боловсорлоо дэмжихгүй байна шүү дээ. Гадаад хэлтэй л бол бүхнийг хийж чадна гэж байхгүй ш дээ. Гадаадад ажиллаж байгаад ирсэн гэхээрэй л хаана ч байсан дуун дээр ажилд авдаг. Тэд нар нь яг ч сургуулийг нь сурсан ч юмуу гүй ч юмуу, айлын царц үйлчлэгч хийж байгаад ч ирсэн байж болно ш дээ. иймэрхүү хүтүүсийг л ажилд аваад байдаг ш дээ
2013-09-27