Аюулгүйн зөвлөл Сирийн тогтоолыг санал нэгтэй баталлаа
2013-09-28

  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн химийн зэвсгийн талаар тогтоолыг санал нэгтэй баталжээ. Иргэний дайн 2011 онд  эхэлснээс хойш Сирийн талаар гарч байгаа анхны хуулийн баримт бичиг болж байна. Тогтоолын төслийг хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Тогтоол батлагдсан нь Сирийн талаар гарсан анхны итгэл төрүүлсэн мэдээ” гэжээ. Тогтоолд Сирийг химийн зэвсгийн нөөцөө устгах, олон улсын шинжээч нарыг улс орондоо саад тотгоргүй нэвтрүүлэх зэргийг тусгасан юм. Химийн зэвсэг хэрэглэсэнд аль нэг талыг онцлон буруутгаагүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тогтоол батлагдсан нь Сирийн хямралыг нааштай шийдэх боломж гаргаж байна гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин