“Боинг”-ийн нисгэгч зүрхний шигдээс болжээ
2013-09-28

  Энэ сарын 28-нд “Юнайтед Эйрлайнес” компанийн Хьюстоноос Сиэтл рүү нисч явсан иргэний агаарын тээврийн  "Боинг-737" онгоц Айдахо мужийн Бойс хотод буулт хийх шаардлагатай болжээ. Учир нь онгоцны багийн ахмад зүрхний шигдээс болсон байна. Удирдлагыг хоёрдугаар нисгэгч авч амжилттай газардсан байна. Багийн ахмад 63 настай эрийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй хорвоог орхижээ. Түүнд эмнэлгийн боловсролтой зорчигчид анхны тусламж үзүүлсэн байна. Онгоцонд 167 зорчигч нисч явжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин