П.Өлзийсайханы өмгөөлөгч мэдээлэл хийнэ
2013-09-30

Өнгөрсөн хавраас хойш Ганц худагт хорьсоор байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин уг явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан эсэх асуудлаар П.Өлзийсайханы өмгөөлөгчид өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа билээ.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин