Энхтайваны гүүрний эвдрэлийг ирэх 7 хоногт засна
2013-09-30

Энхтайвны гүүрний урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг ирэх 7 хоногт засч эхлэх аж.  Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандах хэлэхдээ, “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрний урд хэсэгт механик эвдрэл үүсч, аг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан юм.
Төлөвлөгөөний дагуу тендер зарлаж “Экспресс зам” ХХК ялснаар Энхтайвны гүүрний урд хэсгийн эвдрэлийг тус компани ирэх 7 хоногт засч эхэлнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөгдсөн. Одоогоор өнгөрсөн жилийн эвдрэлээс нэмж эвдэрсэн, цуурсан зүйл байхгүй” гэжээ. Гүүрний засвар, шинэчлэлийн ажилд нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах юм.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
цаг агаар:
за ёстой с а л а а в ч өгье цаг агаараас болж засаагүй гэнэ т ү й. м а й хөшөө хаалгатай ноцолдож хөрөнгө үрж байхаар наадах нас нь болсон ш а в а р аа буулгаад япончуудаар шинэ гүүр бариул юуны төлөө с а м у р а й бонд босголоо
2013-09-30