Н.Сувд үг хэллээ
2011-11-25

  Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас “Амар тайван амьдралын төлөө” гэсэн уриатай нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУИС-тай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын бие бүрэлдэхүүн болон  СУИС-ын оюутан залуус оролцсон юм. Арга хэмжээний үеэр Оюутан залууст “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар”-ын үйл ажиллагааг танилцуулж, залууст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа ухаалга, архины хор хөнөөлийн талаар яриа ухуулга хийж, оюутан залуусаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал асуулга авав. Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар”-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Ч.Мөнхчулуун, Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал , МУ-ын ардын жүжигчин, төрийн соёрхолт, доктор профессор Н.Сувд нар үг хэлсэн юм. Цагдаагийн ахмад Ч.Мөнхчулуун: “ “Бид амар тайван амьдралын төлөө” уриан дор Нийслэлийн хотын иргэдийн амгалан тайван орчинд амьдарч ажиллах орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дэлхийн нийтийн чиг хандлага байдаг. Тэр нь “Гэмт хэргийг үйлдсэний дараа илрүүлэх биш, үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх юм”. Гэмт хэргээс урьдчилсэн сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд залуучууд та бүхний оролцоо чухал юм. НХЭГ нь Соёл урлагийн сургуультай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Энэ ажил цаашид ч эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна. Өөрсдийнхөө нутаг дэвсгэрт амар тайван амьдрах нөхцөл бололцоог сэтгэл зүтгэлээ нэгтгэж хамтдаа хэрэгжүүлж чадна. Бусдын эрхийг өөрийнхөө эрхээр хязгаарлаж хүндэтгэх нь иргэн таны журамт үүрэг юм. Бидний амар тайван амьдралын төлөөх үйлсэд иргэд, оюутан залуус та бүхэн дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэнд сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье.” Н.Сувд: “Энэ өдөрлөгийн нээлтэд хүрэлцэн ирсэн оюутан залуус, НХЭГ-ын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Нэг нэгэндээ түшиг тулгуур болон хамтран ажиллаж, томоохон үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хууль эрх зүйн мэдлэгийг залуучуудад олгох. Мөн соёл урлагийн мэдлэгийг НХЭГ-ын бие бүрэлдэхүүнд олгох хамтын ажиллагаа аль алиндаа үр дүн өгсөн том ажил болно. Бидний хамтын ажиллагаа цаашдаа улам хүрээгээ тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Хөдөлгөөнт эргүүлийн бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн өндөр амжилт, оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.” “Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар”-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Цагдаагийн ахмад Ч.Мөнхчулуун, Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал Н.Сувд нар үг хэлсэний дараа оюутан залууст НХЭГ-ын хамт олон үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Мөн цагдаагийн алба хаагчид биеэ хамгаалах, гэмт этгээдийн халдлагыг таслан зогсоох үзүүлэх сургуулилт хийж сонирхуулав.
Shuud.mn
Сонин хачин
Монголын сайхан авгай Сувдгүй юм энэ улсад ер нь байна уу? Одоо өөрийгөө жаахан далдалж хойш суумаар юм аа. Тэгвэл арай нэрэнд нь дээр ш дээ.
2011-11-27
дэндүү үгээ зөөж ярих нь төвөгтэй санагддаг.
2011-11-27
cham shig bolovsrolgui boovnii alchuurtai gudamjind ch taarahgui bizdee hahaha... gazriin sharilj ovsnuud tengeriin odiig muulah gej hahaha... mon ch haritsaagui yum boloh yumdaa!
2011-11-25
vham shig tenegt l erdemten bolno l doo
2011-11-25
hooyo naad hun chini gaihamshigtai bolovsroltoi erdemten hun shuu dee!! yumaa medcheed olon yum yariarai!!
2011-11-25
vham shig tenegt l erdemten bolno l doo
wuheheh doktor professor Suvd haha
2011-11-25