Хувийн хүсэлт давамгайлжээ
2013-10-01

УИХ-ын Тамгын газарт өнгөрсөн есдүгээр сард давхардсан тоогоор 240 иргэдээс 152 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 43 буюу 28 хувийг биечлэн шийдвэрлэж, дөрвөн хувийг нь судлан шийдвэрлүүлэхээр  харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилсан байна. Мөн 67 хувь буюу 102 өргөдөл судалж, шийдвэрлэх шатандаа байгаагаас хугацаа хэтэрсэн нэг  өргөдөл байгаа аж. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг түүнд хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал дэд бүтэц, нийгмийн халамжаас гадна иргэний хувийн асуудлаарх хүсэлт давамгайлжээ. Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөрийн асуудлаар 11, орон сууц, гэр олгохыг хүссэн 19, ажилд орохыг хүссэн ес, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 11, эд материал, мөнгөн тусламж хүссэн 11, шагнал урамшуул хүссэн 4, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн дөрөв, бусад асуудлаар 41 өргөдөл ирүүлсэн байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин