Хулгай, дээрэм хийдэг бүлгийг илрүүлжээ
2013-10-01

Цагдаагийн байгууллага өчигдөр 21 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ. Тэднээс бүлэглэн хулгай, дээрэм хийдэг таван залууг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлэн баривчилжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд нийт зургаан үйлдэл гэмт хэрэг хийсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, тэд Баянзүрх дүүргийн Жуковын автобусны буудал, Сүхбаатар дүүргийн 9-р хороонд 4-р сургуулийн гадна зэрэг газруудад хүүхдүүдийг бүлэглэн дээрэмдсэн байна. Мөн Баянгол дүүргийн 11-р хороонд Зүүн нарангын гудамжинд айлын гэрээс эд зүйлс, Баянгол дүүргийн 12-р хорооны PC тоглоомын газраас компьютер болон бусад эд зүйлс, Теди төвийн лангуунаас iphone утас зэргийг хулгайлсан нь тогтоогджээ.

Б.Одон 
Shuud.mn
Сонин хачин