Г.Баасан: Тэтгэврийн зөрүүг бодит амьдралд нийцүүлэн шийдвэрлүүлнэ
2013-10-02

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан МАЧХ-ны тэргүүн Г.Баасангаас ахмадуудад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа.

.

-Төр засгаас ахмадыг хэр дэмжиж байна. Бодитой зүйл хийж байна уу?

-Есөн жилийн өмнө бол бүр ахмадуудыг хаячихсан байсан. Өмнөх жилүүдээс л энэ үгийг хэрэглэдэг болсон. Харин шинэчлэлийн Засгийн газар ахмадуудыг тусад нь авч үзэж байна. Бидний хувьд хөдөө орон нутагт ахмадын ажлыг эмхлэн цэгцлэх буюу аймгуудад ахмадын холбооны салбаруудаа байгуулаад явж байна. Удахгүй нийслэлийн ахмадуудаа хандсан үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

.

-Ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол тэтгэврийн зөрүү. Дээд талын тэтгэврийн хэмжээ нэг сая гарсан байхад доод тал нь 180 мянган төгрөг байна. Тэгээд бага тэтгэврийн банкны зээлийн хүү маш өндөр буюу сарын 1,5 жилийн 18 хувь байгаа юм. Тухайлбал, хоёр жилийн тэтгэврээ бөөнөөр нь авлаа гэхэд бүтэн найман сарынхыг нь банк аваад үлдчихэж байгаа байхгүй юу. Тэтгэвэр бол ахмадуудын эдийн засгийн ганц баталгаа нь учраас үүнийг цэгцлэх бодолтой байгаа. Түүнээс гадна  ахмадын эрүүл мэнд, харьяалал, шагнал урамшуулал, хөдөлмөр эрхлэлт, амралт сувилал зэрэг асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн.

.

-Дээрх асуудлыг шийдвэрлэхээр танай холбооны зүгээс юу хийж байна вэ. Мөн ахмадууд ямар нэгэн санал хүсэлт тавьж байна уу?

-Санал хүсэлт тавилгүй яахав. Тэд маань ахмадуудын намчирхах асуудлыг болиулж, биднийг нэгдмэл болгож өгөөч, нэг хүч баймаар байна гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Эхний ээлжид үүнийг шийднэ. Дараагаар нь тэтгэврийг бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, бодит амьдралд байлгахаар шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
эмэгтэй:
тэтгэврийн зөрөөг арилгана гэхээр ойлгогдохгүй байна.Тэтгэвэр нийгэмд оруулсан хувь хүний хөдөлмөрийг үнэлж, түүний ажил мөргөжил, хашиж байгаа албан тушаал, авч буй цалин хөлсөнд одоогиыйн мөрдөж буй хуулиар олгож байгаа учир бүгд адилхан тэтгэвэртэй байж болохгүй шүү дээ.Албан ажлын зэрэгцээ мэргэлжийн дагуу эрдэм шинжилгээ, захиалгат ,гэрээт ажил давхар хийсэн хүмүүс яахлаараа бага тушаалын, үйлчлэгчтэй адил тэтгэвэр авах болж байнаа. Шудрага бус сонсогдож байна. Зөрөө, зөрүү ташуу гэсэн 2 өөр утгатай үгнүүдийг эрхэм "сэтгүүлчид" -ийн балгаар нэг үг, эсвэл огт буруу утгаар холион бантан болгож байна даа.
2013-10-02
zochin:
Odoo harin Baasan zuv yarilaa tetgeveriin zuruu gedeg ni undur tetgevertei hunuust nemegdel hamaarahgui bhgui bol amidarliin zuruu gedeg ni end haragdaj bgaa baga tetgeveriig nemehgui bol ene humuus adilhan ulsad ajilchihaad suuld ni niigmiin shaardlagaar gaduurhagdsan baidaltai bolj bna
2013-10-02
халгай:
...ахмадуудын намчирхах асуудлыг болиулж... гэнэ үү, энэ авгайд бидний миний үзэл бодлыг өөрчлөх эрх байна уу. Юу ярьж байгаагаа мэддэг юм болов уу. Ийм хүмүүсийг өөгшүүлж мэдээллийн хэрэгслэлээр гаргахаа болиоч. Ерөөсөө "сэтгүүүлч" гэгддэг хүмүүс тэнэглэхээ боль. Чаддаг ажлаа хийцгээ. Хүмүүсийг доромжлохоо больцгоо.Юу ч хийж чадахгүй ухаан хүрэхгүй бол гэртээ дуугүй сууж бай
2013-10-02
Áààñàí:
Ýã÷ íü õýñýã ÷èìýýã¿é ñóóñàí ÷èíü æàãñààë öóãëààíààð îëæ àâñàí õýäýí òºãðºã ìààíü äóóñààä àðãàà ºàðàà äë èíãýæ áàéíà.
2013-10-02
zochin:
baasan avgai boli naad asuudliig chini MAHolboo ali hediin sanal oruulchihsan baigaa altanhuyag ta 2 ahmaduudiig 2 huvaahaa boliochee ichmeer bna shuu
2013-10-02