Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ
2013-10-03

  Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 10 дугаар  сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурч, 9 нэрийн барааны үнэ өссөн гэдгийг  Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6914 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7779 төгрөгийн үнэтэй байна.   Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,3 хувиар буюу 435 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 3,2 хувиар буюу 313 төгрөгөөр буурчээ. Үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6930 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4,7 хувиар буюу 343 төгрөг, хонины цул мах 2,8 хувиар буюу 209 төгрөгөөр тус тус буурчээ. Хонины мах “Хүчит Шонхор” “Хар Хорин”  “Баянзүрх”, хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.   Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1000 төгрөгийн үнэ ханштай. Өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 14,1 хувиар буюу 115 төгрөг, лууван 18 хувиар буюу 205 төгрөг, байцаа 12,4 хувиар буюу 125 төгрөг, манжин 19,3 хувиар буюу 260 төгрөг, хятад сонгино 3.8 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурчээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
zochin:
yagaad hudlaa yum bicheed baimahnii unr tengert hadsan heveeree l bgaa sh te
2013-10-03