Нөхөх сэргээх нэрийдлээр ашигт малтмал олборлож байжээ
2013-10-03

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн 1990-ээд оноос хойш ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20 орчим мянган га газар эвдрэлд орж, түүнээс 10 гаруй мянга га газар нь нөхөн сэргээгдэлгүй үлдсэн байна. Эх нутгийнхаа хэвлийг тал талаас нь нээж, ашиг орлого олж амьдралаа залгуулсан атлаа эргээд хайрлах сэтгэл алга. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарах нь зүйн хэрэг. Түүнчлэн газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, дэд бүтэц, барилга байгууламж, авто замын барилгын ажлын явцад эвдэрсэн газар улам бүр нэмэгдэх болсон. Үүний хэрээр газрын хэвлийг нөхөн сэргээх эрэлт улам бүр нэмэгдсээр.

Өнөөдрийн байдлаар газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагуудаас цөөн хэдэн байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, дээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Нөхөн сэргээлтийн чанар сайжрах хандалга харагдаж байгаа ч бас л хангалттай биш. Албан ёсны дүн мэдээгээр бол 2006-2013 оны хооронд нийт 177 аж ахуйн нэгж, байгууллагад газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрхийг олгожээ. Үүний долоогийнх нь эрх дуусгавар болж одоо 170 байгууллага газрын хэвлийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр зүүжээ.

Орон нутгийн засаг захиргааны байгууллага, зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уул уурхайн олборлолтоор эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газар болон гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газрыг газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нэрийн дор ашигт малтмал олборлуулах хууль бус үйл ажиллагааг нэр бүхий аймгуудад явуулсныг холбогдох байгууллагууд шалгаж байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
bekskull:
монголын ирээдүй харагдахгүй бна
2013-12-22
mongol:
todorhoi bicheech ee ymer ymar aimag bgan de
2013-11-22
mongol:
todorhoi bicheech ee ymer ymar aimag bgan de
2013-11-22
irgen:
Yaj ene gazar nutgaa hamgaalj uldene dee Deer bgaa tishmeduud negiig bodoj 2g tungaamaar ymdaa
2013-10-15