“Arrows A 301F” ухаалаг утас 10 минутад цэнэглэгдэнэ
2013-10-03

  Японы “Fujitsu” компани үүрэн утасны Softbank оператортой хамтран “Arrows A 301F” ухаалаг утас үйлдвэрлэжээ. Утас ирэх 12 дугаар сард  худалдаанд гарна.  Утас Android 4.2 системтэй, 16 Гб-ийн багтаамжтай,  ердөө л 10 минутад цэнэглэх онцлогтой.

“Arrows A 301F” утас Snapdragon 800 процессортой. Мөн хурууны хээ уншигчтай. Хурууны хээ уншигч нь утасны ар талд байрлалтай “Apple”-ийн бүтээгдэхүүнтэй  өрсөлдөнө гэж найдаж байгаа гэнэ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин