30 эмч яаралтай түргэн тусламжийн чиглэлээр сурна
2013-10-03

  “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр ЭМЯ дээр эхэлжээ.

Уг зөвлөгөөнөөр эмнэлгийн эрүүл мэндийн салбарын бүхий л шатанд яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэлийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Мөн эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд олон улсын эмнэлгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр энэ онд 30 эмчийг яаралтай тусламжийн чиглэлээр нэг сарын хугацаатай  БНСУ-д сургана. Мөн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Финлянд улсын эмч мэргэжилтнүүд нислэгийн үед үзүүлэх яаралтай тусламжийн чиглэлээр манай эмч нарт гурав хоногийн сургалт явуулах  юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
болж байна:
болж байна
2013-10-04