Зах худалдааны төвүүд шалгалтад бүдэрчээ
2013-10-04

Нийслэлийн 6 дүүрэгт үйл ажилллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан компаниудын 80гаруй хувь нь батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн байсан гэнэ. Тухайлбал, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи эм жи” худалдааны  төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй, цахилгаан, дулаан ы техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэнэ. Харин хүнсний худалдааны төвүүдийн 71 хувь нь хурдан  муудах хүнсний бүтээгдэхүүнийг  технологийн дагуу хадгалдаггүй, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байжээ.

Шалгалтын явцад нийт 424 зөрчил илэрч, 53 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 11.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэнэ.  Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын  акт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс импекс” компанийн “Барс-1”, “Барс-2”, “Тоса”,  байгалт орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгээгүй “Өгөөмөр, “Мишээл экспо”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвүүдийг  хэсэгчилэн болон бүтнээр нь хаах улсын байцаагчийн  дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдааны төвүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн барилга байгууламж, эхлүүлэх зөвшөөрөл олгох, дагаж мөрдөх дүрмээ мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Харин дээрх худалдааны төвүүдийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хаах аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хотын дарга хааж чадах уу? Ялангуяа Барс 1,2 ыг Чадахгүй ш дээ... тэр бол үлгэр
2013-10-04