Орон сууцны 8 хувийн зээлийн дараагийн шатны санхүүжилт эхэлнэ
2013-10-04

Монголын банкуудын холбооны байранд өнөөдөр 11.00 цагт МИК болон Монголбанкны хамтарсан “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хоёр дахь шатны нээлт” болно.

Эхний санхүүжилтээс  нийтдээ 794.6  тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт ирсэн ч 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин