Монгол Улсын өргөмжит консулын газар Чикагод нээгджээ
2013-10-04

АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар өнгөрсөн есдүгээр сарын 27-нд нээгджээ. Нээлтийн ёслолд дээрх өдрүүдэд Чикаго хотноо айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Өргөмжит консул Билл Пинтас нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Элчин сайд Б.Алтангэрэл Өргөмжит консул Б.Пинтаст Патент, өргөмжит консулын тамга болон төрийн далбааг гардуулжээ. Өргөмжит консул Уиллиам Пинтас нь өнгөрсөн сараас эхлэн АНУ-ын Иллинойс муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон бөгөөд ийнхүү албан ажилдаа орж байгаа аж.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин