Л.Павароттиг нэхэн шагнажээ
2013-10-04

  Италийн тенор агсан Лучано Павароттиг Британийн хөгжмийн нэр хүндтэй Classic BRIT шагналаар нэхэн шагнажээ. Шагнал гардуулах ёслол Лондоны Royal Albert Hall концертын  танхимд болсон байна. Түүний  шагналыг түүний эхнэр Николетта Мантовани-Паваротти хослон дуулагч гурван тенорын нэг Хосе Каррерасын гараас хүлээн авчээ. Харин гурав дахь тенор Лондонд хүрэлцэн ирж амжаагүй тул видеомэндчилгээ дэвшүүлсэн байна. Паваротти 2007 онд шагнал авах байсан ч хүнд өвчний улмаас нас эцэслэсэн юм.

Германы хөгжмийн зохиолч Ханс Циммер хоёр төрөлд шилдгийн шагнал хүртжээ. Ханс Циммер “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Борооны хүн”, “Шерлок Холмс” зэрэг бүтээлийг бид мэдэх юм. Тэрбээр “оны хөгжмийн зохиолч”, мөн хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлсэн байна.

Хятадын төгөлдөр хуурч Лан Лан “Оны олон улсын тоглогч” гэсэн шагнал хүртжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин