Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгоно
2013-10-04

Манай улсын Засгийн газар, Монгол банк, Монголын ипотекийн корпораци хамтран энэ оны зургадугаар сараас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Энэхүү зээл үргэлжлүүлэн олгогдох эсэхийг иргэд хүлээж байгаа. Тэгвэл өнөөдөр Монголын ипотекийн корпорациас мэдээлэл хийж найман хувийн хүүтэй зээлийн  хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ.

.

Монголын ипотекийн корпораци нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд удаагүй байгаа. Тус корпораци найман хувийн хүүтэй зээлийг цаашид үргэлжлүүлэх зорилгоор хоёрдогч зах зээлийг нээж байна. Ингэснээр анх удаагаа монголын зах зээл дээр үндсэн хөрөнгө буюу ипотекийн зээлээр баталгаажсан бонд гарах юм. Энэ нь орон сууцны зах зээл дээр байгаа найман хувийн хүүтэй зээлийг хамгийн хурдан, найдвартай төвшинд аваачиж, тасралтгүй үргэлжлэх байдлыг нь хангах ач холбогдолтой гэж МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс ярилаа.

.

 МИК-ийн анхны бонд энэ ондоо багтаж гарах бөгөөд одоогийн байдлаар 200-гаад тэрбум төгрөгийн багцийг эхний бондод оруулахаар бэлдээд байгаа аж. Эхний бонд гарснаас хойш дараагийнх нь үргэлжлээд гараад явах юм байна. Энэ тухай МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол “Бонд хөрөнгө оруулагчдад таван хувийн хүүтэй очих болов уу. Ер нь гадны хөрөнгө оруулалтаас таван хувийн хүүтэй бонд босгож ирээд иргэддээ найман хувийн хүүтэй зээл болгож хувиргадаг тасралтгүй үргэлжлэх механизмыг бий болгох зорилготой байна” гэлээ.

.

 Өмнөх найман хувийн хүүтэй  зээлээр  900 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа аж. Үүний 450 орчим тэрбум төгрөг нь хуучин зээлийг найман хувийн хүүтэй болгож хувиргасан байгаа бол шинээр 490 орчим тэрбумын зээл олгожээ.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ зээл хэнд зориулагдсан зээл вэ ? 30 % ыг нь бүрүүдүүлэх гэж зүдэрсээр харин байртай нь хэд хэдэн байр өндөр үнээр түрээслээд цаанаа хэдхэн хүнийг л дэмжээд бйах шиг өрх толойлсон эмэгтэйчүүд,залуус яаж энэ зээлд хамрагдах вэ,
2013-10-06
АХАА:
осск ийн захирал байсан Алдаржавхлан бусдын нэрээр 240 гару орон сууцны 6 хувийг зээл авсан гэж үнэн үү
2013-10-05
Lllllllllllll:
Ene zeel buren ZOGSSON n deer. Ard tumniig bodson zeel bol bish shuu. Barilgiin companyudiin ard Altantuya giin hamsaatan Denzentenguud baigaa. Ted nariinhaa naimaag l demjsen zeel yum shuu dee.hoorhii teneg Mongolchuud n bayarlaad . Udahgui bugd tolj chadhaa baigaad bairchgui, mongo chgui bolohleeree oilgonoo.
2013-10-05
......:
Арилжааны банкууд нь босгоо шалгуураа хэт ондорсгоод байгаа юм чинь энэ ШОУ боллоо
2013-10-05
zochin:
Zunduu l huutsuldluu. Butsengui. Ter banknii heden ediin zasagch nar ni oorsdoo zeel ogch bgaa yum shig muuhai ih zantai. Yalgah geed bgaa ni medegdehgui. Ter humuustee helbel taarna. Araasaa guilgeed hogiin davarchihsan yunuud bna lee.
2013-10-05
Ipotek:
Ene zeeliig huutsulduud 3 sar bolj bna. Butehgui bna minii talaas bugd material burdsen bank ul hudluh baritsaalbar ter buhendee gar haraad 300-500 myangiig ugnu tegehgui bol shalgah shaardlagatai geed heden sar ch huleelgene. Suuldee bugd duuslaa odoo boloh yum bn getel mongol bank shalgana udAhbaih hezee ch hariu ni garch magadgui geh yum. Uuniig huutsulduud yavj bhad chenjuud garsan tediig ugchih ted honogiin dotor geed l ter bank ene teriin ajilchdiin taniluud gesen. Unen zuvuuruu huutsulduud estoi butehgui yum bn lee. Uuniig tur zasag anzaarch zeel avsan huutsulduj bga humuusees sanal asuulga avmaar yum
2013-10-05
Unen:
Barilgiin kompaniudiin ard turiihun uursdiin kompani tuunii ehner nuuts amrag ah duu tedniih ted uursduu zoriulj huuli gargaad ard tumnee shulj bayjij bn
2013-10-05
зочин:
ер нь энэ зээл цааашдаа ингээд барилга- н үнийг тэнгэрт хадуулаад байвал эцэсийн эцэст ард олон хохироод барилгын хэдэн компани хагарталаа баяжаад тэдний хувьцааг эзэмшдэг нэртэй төрийн хэдэн томчуул ард түмэндээ хайртай нэр зүүгээд өөрсдийн далд бизнесээ дэмжээд таарах юм бишүү.
2013-10-05
ШУДАРГА:
ЭНЭ МЭДЭЭНД ХУУРТАХ ХЭРЭГГҮЙ,ДАХИЖ ЭНЭ ЗЭЭЛИЙГ ОЛГОХГҮЙ
2013-10-04