"Цаст Констракшн" ХХК-ийн МЭДЭГДЭЛ
2013-10-05

  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Номинхайпермаркетын барилгыг буулгахаар ажиллаж байсан компанийн туслах ажилтан осолд орж, алтан амиа алдсан явдалд “Цаст Констракшн” ХХК-ийн  нийт хамт олны зүгээс гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлж байна.   Тухайн газар дээрх хуучин барилгыг буулгасны дараа манай компани орон сууцны барилга барихаар төлөвлөж байсныг үгүйсгэхгүй. Гэвч 2013 оны 10 сарын 04-ний өдөр мэдээ мэдээллийн зарим сайтуудаар  “Цаст Констракшн ХХК-ийн ажилтан амиа алдлаа” гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.   Иймд “Цаст Констаркшн” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас манай ямарч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.Мөн дээрх мэдээллийн талаар мэдээлэл гаргагчаас тодруулахад (102-оос) буюу цагдаагийн байгууллагаас авсан гэсэн тул бид үүнийг шалгаж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын зүгээс ийм мэдээлэл өгөөгүй, үүний мөрөөр шалгаж тодруулж өгнө гэж мэдэгдсэн болно.
Shuud.mn
Сонин хачин
hunii amy:
mongolchuud bidnii hogiin zan haragdaj bna daa hun nas barchihaad baihad hurtel nutarhag uzlee tavihgui yumaa jalga dovnii yum yariad ochuuhen dotortoi kompany ve
2013-10-06
BUBA :
t1t1t1t1t1t1t1-ee,tanai talbai tanai haruul,tanai vvreg hariutslaga,tanai ergvv tenegtel ,dhaavaas daa!!!!!!!!
2013-10-05
Хууль:
Туслах ажилчин байна уу, үндсэн ажилчин байна уу, танай байгууллагын үүрэг даалгавраар, менежментийн хүрээнд ажиллаж байсан бол танай ажилчин гэх нь зөвөө. Гэрээт, зочин, үндсэн, түр гэрээт гэхээсээ үл хамааран аливаа компанийн талбай дээр ажиллаж байгаа бол хариуцлагыг тус компанийн эзэн хүлээнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 27,2
2013-10-05