Х.Цолмонбаатар ахмадын дэлхийн аварга болов
2013-10-05

  Босни-Герцеговино улсын Сараево хотод болж байгаа чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын ДАШТ энэ сарын нэгнээс 06-ны өдрийг хүртэл болж байна.   Тус тэмцээний 130 кг-ийн жингийн ангилалд барилдсан манай улсын тамирчин Х.Цолмонбаатар дэлхийн аварга болжээ. Тэрээр  нэгдүгээр тойрогт Бельгийн бөх Абдул Мурадовыг 6:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Виталий Мартиусовыг 4:0, 0:2 онооны харьцаагаар ялж түрүүлсэн байна.   Ахмадын ДАШТ-нд  АНУ, Англи, ОХУ, Франц, ХБНГУ, Швед, Энэтхэг зэрэг 40 орчим орны тамирчид долоон насны ангилалаар өрсөлдөж байгаа юм. Манай улсаас найман тамирчин, дасгалжуулагч болон шүүгчдийн хамт явжээ. Харин манай тамирчдаас МУГТ Ц.Нацагдорж 1995-1996 онд тус тэмцээнд түрүүлж байжээ. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
Хосоо:
Цоомоо ахдаа Баяр хүргэе
2013-10-08
ganaa:
mundag bayr hurgii ahmad tamirchdiig tu zasag zaazand oruulsan zaluustai adilhan l turiin dalbaagaa hariin tengert urguj baigaa bus uu ahmad tamirchin bol jinhen tuushtai setgel zutgel bilee.
2013-10-06
Найз:
Цоомоодоо байр хүргэе!
2013-10-05