Хогны уутыг зориулалтын дагуу ашиглаагүй бол хариуцлага тооцно
2013-10-05

  “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежмент хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг өнгөрсөн 7 сарын 1-нээс нийслэлийн ногоон бүсийн айл өрхүүдэд тараасан бол энэ сараас нийслэлийн 9 дүүргийн айл өрх, албан байгууллагуудад тарааж эхэлсэн.   Сар бүр 15 ширхэг уутыг хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт тооцон айл өрхүүдэд үнэгүй тараана. Харин  аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгөөр  энэхүү уутыг худалдан авах аж. Хог хаягдлын зориулалтын уутыг тараах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-аас удирдан зохион байгуулж, хогийн уутыг хороодын хэсгийн ахлагч, эко ажилтнууд, СӨХ-ын тусламжтайгаар  айл өрхүүдэд тараах юм байна. Зориулалтын уутанд хог хийгээгүй тохиолдолд хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд хог тээвэрлэгч байгууллагууд айл өрх, ААНБ-дын зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг тогтоосон маршрут, хуваарийн дагуу ачиж тээвэрлэх юм. Хогийн уутыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд ил задгай, зориулалтын бус газар хог хаясанд тооцох бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 23.1.1 дэх заалтын дагуу иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэхээр болжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Ингэж мөнгө үрэх хэрэг байсан юм уу?!:
Манайх "Ариун"-ы хогийн уутыг байнга л хэрэглэдэг. Харин түүнийг нь хог ухдаг нөхөд урж хаяаад талаар нь тараагаад хаядаг. Наад өгсөн уутыг чинь бас л тэгээд хаяна шдээ. Хайран мөнгө...
2013-10-07
naiz:
haluun unsee yaj ene uutand hiih yum be Ger horoolod gol ni uns shuu dee
2013-10-07
suh uu anhaar :
SUH GEJ BALAI AJIL HIIH BISH BUH DARGA NART NO SONGON SHALGRUULALT YAVUUL
2013-10-07
soh gen uu :
naadah bas sohiin mongo huuleh arga shuu dee ene biznemennertei soh nertei luivarchid tun udahgui unegui yum gej baidaggui yum geed l zarj ehlene shuu dee
2013-10-06
aa aa:
ene cain canaa baina demjeeree hvmvvcee
2013-10-05