Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Энэ хэлэлцээрийн талаар БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Эрдоаны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энгийн паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ хэлэлцээрээр хоёр талыниргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчино. Монгол, Түрк улс анх 1992 онд "Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр" байгуулж, 2007 онд Туркийн тал манай орны энгийн паспорттой иргэдийг 30 хүртэл хоногоор визгүй зорчуулах шийдвэрийг дангаар гаргаж хэрэгжүүлж ирсэн юм.
Д.Цэцэг