Цахим татварын шинэ системтэй болно
2013-10-07

Үндэсний татварын алба цахим тайлангийн системийг анх 2007 оноос нэвтрүүлсэн байдаг. Энэ системээр Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварын гэсэн 3 тайланг хүлээн авдаг байсан бол  цахим татварын мэдээллийн шинэ системээр татварын ерөнхий хуулинд заасан 19 төрлийн тайланг бүрэн авах боломжтой болж байгаа юм. Татвар төлөгч нь шинэ систем ашигласнаар татварын бүх төрлийн тайланг илгээх боломжтой болж байгааг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байна.

Татварын өрийн мэдээллийг тухайн цаг мөчид цахимаар хүлээн авч, татвар төлөгч иргэн цахим хэлбэрээр татварын албанд бүртгүүлэх, харьяалагдах татварын албатайгаа цахим хэлбэрээр харьцах боломжтой болох гэнэ.

Мөн техник технологийн дэвшлийг ашиглаж ухаалаг утас хэрэглэгчидэд зориулсан аппликейшний эхний хувилбарыг 10 дугаар сард нийтэд хүргэх юм байна. Тус аппликэйшн татвар төлөгчийг мэдээллээр хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим тайлангийн гэсэн гурван хэсгээс  бүрдэнэ.

Ц. Зол

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tatwariig tsahim heregsleer awah chini mash zow sanaa bn,. mon utasnii App gedeg chini taatai medee bn daa thnks
2013-10-09