Дархлаажуулалтын 10 хоног пүрэв гарагт орон даяар эхэлнэ
2013-10-07

 

“Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатай дархлаажуулалтын арван хоног энэ сарын 10-20-ны өдрүүдэд орон даяар болно. Энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар нэг сарын зайтай 2 удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 363 тоот тушаалын дагуу 2014 оны хичээлийн жилээс эхлэн анагаахын их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинд хамруулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт даалгасан байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин