Якутаас хоёр хүрэлтэй иржээ
2013-10-08

ОХУ-ын Якут улсын Якутск хотод болсон ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит VI дахь удаагийн чөлөөт бөхийн “Гран-При” тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсын долоон тамирчин дөрвөн жинд хүч үзсэнээс 74 кг-ийн жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гомбодорж, Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клубын тамирчин ОУХМ П.Өнөрбат нар хүрэл медаль хүртжээ.

Энэ хоёр тамирчин тус тэмцээнд өмнө нь амжилттай оролцож байсан аж. П.Өнөрбат 2008, 2012  оны тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бол Д.Гомбодорж 2011 онд мөн хүрэл медаль авч байжээ. Энэ үеэр Якут үндэсний “Хапсагай” барилдаан болж манай тамирчин М.Мэндсайхан гуравдугаар байрт шалгарсан байна.

.6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Сахагаас гэж бичиж бай.
2013-10-09
irgen:
davgaa tend tuuj l yvsan bhdaa bas
2013-10-08