Сильвио Берлускони хот тохижилтын ажилтан болно
2013-10-08

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони энэ жил Ромын тохижилт, үйлчилгээний ажилчин болж магадгүй хэмээн “ВВС” агентлаг онцоллоо.

Санхүүгийн залилан хийсэн хэргээр хорих ял сонссон Берлускони ялаа биеэр эдлэхгүй гэнэ. Тэрбээр 70-аас дээш настай учир Италийн шүүхийн хүмүүнлэг системийн ачаар хорих ялаас мултарч, олон нийтийн ажил хийхээр болжээ.

Гэсэн ч ялыг гэрийн хорио, эсвэл олон нийтийн ажлаар орлуулахаар ярилцаж байгаа гэнэ.

Берлусконигийн өмгөөлөгч ирэх долоо хоногт гэрийн хориог олон нийтийн ажлаар өөрчлөх албан ёсны хүсэлт гаргахаар болсон гэдгээ өөрийн блогтоо бичжээ. Экс ерөнхий сайдын хувьд өвчтэй хүмүүсийг асрах, эсвэл гудамж цэвэрлэх гэсэн хоёрхон сонголт байгаагаас нэгийг нь сонгох боломжтой гэж шүүхээс мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
talhuu:
mongold ingeh heregtei shvv
2013-10-08
huue:
bvgdiin tegeh heregtei shdee
2013-10-08
elbegdorj:
elbegeeg engeh heregtei
2013-10-08
hehe:
ажилтан бишээ ажилчин болно
2013-10-08