Үгийн үнэ цэнийг мэдэрч амьдаръя
2013-10-09

Дунд сургуульд байхдаа “...Болчимгүй үг хэлэхээс болгоомжил охин минь

Аливаа хэлсэн үг гэдэг амнаас гарсан хий боловч

Ариун сэтгэлийн хуудаснаа ашид мөнх үлддэг билээ

Үг голын уснаас шингэн, үг галын дөлнөөс хөнгөн

6

Үг сарны гэрлээс ч  тунгалаг, үг сарнай цэцгээс ч өнгөлөг... хэмээн цээжилж байсан маань санаанд бууж байна. Тийм ээ, үг гэдэг өр зүрхэнд ямар хурдан шингэж баярлуулж, бас гомдоож чаддаг гээч.  Үг бол маш хүчирхэг зэвсэг гэдгийг XX зуунд нейролингвистик программчлал нотолсон байна. Үг нь энергийн асар хүчирхэг импульс тээж байхын сацуу мөн мэдээллийг агуулж байдаг хүчтэй зэвсэг аж. Улаан буудайн үрийн ДНХ дэх хромосомыг радио идэвхит туяагаар шарж үхүүлээд, дараа нь эерэг мэдээлэл бүхий үгсийг хэлж эхлэхэд, үхсэн үрүүд амилсан байна. Хайрлан энхрийлсэн үгсийг үрэнд шингээхэд 10 мянга дахин арвижин ургасан байсан гэдэг.

аб

Сибирийн бөглүү тайгад хэзээ төрснөө ч мартсан нэгэн өвөө орь ганцаар суудаг бөгөөд амьдралын чухал асуудлууддаа хариулт хайсан хүмүүс түүн дээр зорьж очдог ажээ. Өвгөний хэлсэн бүр биелдэг байлаа. Телевизийн сурвалжлагчид тэрээр “Би ямар ч домч шидтэн биш, хэлсэн болгон минь л биелдэг, яагаад гэдгийг би мэдэхгүй” гэж ярьж байв. Хэнтэй ч ярих шаардлагагүй буйд бөглүү суусаар хэлний аглаг өөрийн эрхгүй сахиж, үгийн шидийг эзэмдсэний амьд бодитой жишээ энэ юм. Нэгэн домог өгүүлэхэд, амьдралынхаа ихэнх цаг хугацаанд ан амьтан хорлож нүгэл хийсэн нэг хүн байжээ. Тэр үргэлж  л “тэмээн тавхай” гэдэг үгийг хэлдэг байж. Тэгээд насан эцэслээд их нүгэл хийсэн болохоор тамын үүдэнд ирэхэд  тэмээн тавхай нь халхлаад там руу оруулаагүй гэдэг.  Үг ийм л хүчтэй билээ.

абө

Үгээр шархлуулж ч болно, эмчилж ч чадна. Сэтгэлд хүрсэн сайхан үг гутарч явахад хичнээн үнэтэй билээ. Нүүр царай, гаднах төрхөөр нь чи хэн бэ гэдгийг ялгаж танина. Үг яриагаар чинь доторх төрхийг нь чухам хэн бэ гэдгийг оноож танина. Тавхан үгэнд танигдана гэдэг нь энэ. “Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй”. Бусдад олигтойгоор танигдая гэж хүсч байгаа бол олиггүй үг битгий ярь. “Сайн хүн үйл хэргээрээ алдаршина, муу хүн ямар ч хэрэггүй чалчаа яриагаараа алдаршина гэдэг” юутай үнэн.

өб

“...Буудсан сумыг буцаагаад хонгионд нь хийж болдоггүй шиг хэлчихсэн үгийг буцаан залгиж болдоггүй. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог. Бодолгүй хэлчихсэн болчимгүй үгээ өнгөрсөн хойно ч болов алдаа оноог нь тунгаан дэнсэлж, амны алдаагаа ахин дахин давтахгүй байхыг хичээ. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Хүмүүст тохиодог олон гай зовлон, гамшиг осол холоос бус хэлнээс эхтэй. Урт хэл толгойн аранга. Хөл бүдэрвэл өвдөг шалбарч мэднэ, хэл хадуурвал толгой хагарч магад. Толгойдоо арандаг хураах олон долоон үгийг хэлэхгүй тэвчиж, амаа мэдэж явбал аминд өлзийтэй. Хэлний гэм толгой цустана гэдгийг марталгүй сана” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн тун сайхан онож бичснийг санахад илүүдэхгүй биз.

өбы

Бид эх хэлээрээ зөв боловсон цэгцтэй ярьж чаддаггүй атлаа доромж муу үгийг ямар их мэддэг юм бэ. Гадаад, дотоодын элдэв хараал цээжлэхийн оронд монгол ардынхаа зүйр цэцэн үгийг цээжилж үр хойчдоо өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг бөлгөө. Саяхан манай улсын тэргүүлэх салбар болох боловсролын салбарт ажилладаг хөдөөний нэгэн сургуулийн үйлчлэгч хүүхэн хамт ажилладаг хүнээ, бичихэд ч гар эвлэж, ярихад хэл эвлэмээргүй муу муухай үгээр дайрч давшин орилж байх юм. Тийнхүү хараал хэлж буйг харсан хүүхдийн хүмүүжил ямар байх бол. Бодоход ч аймшигтай. Ядаж боловсролын салбартаа эрдмээрээ биш ч гэлээ хүн чанар, үг хэлээрээ боловсорсон хүн авч ажиллуулмаар санагдсанаа нуух юун. Үг ийм хүчтэй зэвсэг байтал хаа дуртай газраа хүссэн хүнээ  доромжлох ёстой юм гэж үү. Үгийн үнэ цэнийг л мэдэрч амьдаръя хүмүүс ээ.

ыөбөы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Erksaran:
Medkv zvilee medej avlaa vgiin hvchiig medej avlaa zondoo surgamj avlaa?❤️‍?
2023-09-26
Н.Билгүүн:
Гоё байлаа
2017-10-29
EH HELEE MERERIE:
HE HE YAG UNEN
2013-10-09
иргэн:
ТВ-ийн хөтлөгч охидууд монгол хэлийг үнэн бузарлаж байна аа.ОСМО-ийн тайлбарлаг "энэ байшин амьдрахад зориулагдсан " "Том өрөөндөө том цонхтой хийцлэгдэж,өгөгдсөн" "энэ өрөөн цонхтой хийцлэгдсэнээр гадагшаа харах боломжтой" ТВ-ийн үл хөдлөхийн тэр хүүхнүүдээс болоод уур хүрээд бушуухан сувгаа сольж байгаа юм даа.
2013-10-09
zochin:
Saihan niitlel bna.bayarlalaa.iim niitlel ulam olniig bicheerei.
2013-10-09
Үг хүчтэй:
Гоё нийтлэл болжээ.Баярлалаа.Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт долоо хоногт ядаж ганц хоёр цаг ёс суртхууны хичээл орж баймаар юм шиг санагддаг.Нийгэм нэг үеэ бодвол гайгүй болж байгаа ч ёс бус үг хэллэг хэрэглэх, бусдыг үг хэлээр дайрч доромжлох,үл хүндлэх ,бусдад зүй бус хандах үзэгдэл байсаар л байгаа нь харамсалтай.Дээр доор хаана хаанаа л бодмоор л болчоод байгааг анзаарахгүй байдаг юмуу үүнд хүмүүс нэг их ач холбогдол өгөхгүй байгаа юм шиг санагддаг.
2013-10-09
ugee bodoj amidarie:
Ug huchtei shuu
2013-10-09
хөх монгол:
ҮГ ХҮЧТЭЙ. Сайхан нийтлэл байна. Баярлалаа.
2013-10-09