Э.Батжаргал: Номын санд гэмтсэн оюутан ГССҮТ-д эмчлүүлж байгаа
2013-10-09

МУИС-ийн Хууль зүйн сургууль буюу гуравдугаар байрных нь номын сангийн тааз нурж, нэг оюутан гэмтсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Тэгвэл тус байдалтай очиж танилцсан МОХ-ны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай холбогдож тодрууллаа.

6

-Номын сангийн тааз нурсан хэрэг гарсан. Үүнтэй газар дээр нь очиж танилцсан гэсэн. Энэ хэрэг хэзээ болов. Гэмтсэн оюутан хэддүгээр курсийн оюутан байсан бэ?  

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын сангийн тааз нурж, Завхан аймгаас ирж суралцаж байгаа тус сургуулийн нэгдүгээр курсийн эмэгтэй оюутан гэмтсэн. Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 04-ний өдөр болсон.

6

-Оюутны биеийн байдал ямар байгаа вэ. Тухайн үед нь тусламж үзүүлж чадсан уу?

-Гэмтэл согог судлалын үндсэний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа. Тэр үед сургуулийн эмчийг нь дуудахад би очих боломжгүй байна. Төв байр буюу өөрийн өрөөндөө аваад ир гэж байсан.

6

-Сургуулийн удирдлагын зүгээс ямар тайлбар өгч байна. МУИС хичээлийн байрууддаа их засвар хийгээгүй юм болов уу?

 - Сургуулийн удирдлага “бид яалтай билээ” гэж байна лээ. МУИС 70 жилийнхээ ойд зориулж хичээлийн байруудынхаа зөвхөн гадна талыг будсан. Тааз  нурсан энэ тохиолдол анхны нь биш гэж байсан.

6

-Нэг оюутан зүгээр хичээлээ хийж сууж байгаад эрүүл мэндээрээ хохирлоо. Үүний цаана олон мянган оюутан байгаа. Танай зүгээс юу хийж байна?

-Тус сургуулийн барилга нь 1960 онд баригдсан. Энд тэндээ хана тааз нь  цуурсан дахиж нурахгүй гэх баталгаагүй болсон. Бид одоогийн байдлаар ОБЕГ, МХЕГ-аас ашиглалтаас гаргах дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
tort:
shuud hariutslaga tootsoh heregtei, ter zahiraluud ni ch gej dan mung idsen durakuud bga, neg l huuli zaagaad bdag huuliaa zaadag gants gazar ni huuli zurchchihood odoo yaltai bilee geed suuj ch baih gej de, ene chin gem hor uchirsan geed hohiroloo tuluuleh heregtei shd
2013-10-09
suuri:
хэлтсийн дарга ч гэх шиг. Монголоор дүүрэн дарга. Хахаха
2013-10-09
Zocnin:
Ene surguuliin emcn n emcn mon um uu..kk..oroond l suuh durtai emcn umaadaa..oroondoo avaad ir cn geh snig..hvniig emcnleh gej emcn boloogvi um bol vvdendeeree suulgadag jinvvr bolgocnihoocn..suuh durtai hvniig....oligtoi emcn durguuliin emcn baih uu daa.deerees n ter helj baigaa vgii n kk
2013-10-09
бөбыйө:
Тэр эмчийг нь ажилаасан хаалах хэрэгтэй дээр нь МУИС ийг хотын зах руу шилжүүлэх хэрэгтэй.
2013-10-09
Зочин:
Каск өмс.Өөр яадийн. Гэмтэлд эмч байхгүй.Ажлаа хаясан гэнэ лээ.
2013-10-09
zochin:
Ih deed surguuliyn zahiral erh medeltenuud ni uchirgui l bayjij targalah yum baina sh dee ter munguu hereglej boldoggui yum uu tegeed l nuguu huurhii humuusiin tatvaraas burddeg tusuv hurehgui gesen tailbar l hiih baih da
2013-10-09
Б.БУД:
БОЛЬЁ ОО ОООООООООООООООООО
2013-10-09