“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" сэдэвт семинар болов
2013-10-09

  Төрийн байгуулалтын байнгын хороо Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт- шинэчлэлийн асуудал”  сэдэвт семинарыг өчигдөр Иргэний танхимд зохион байгуулжээ. Уг семинарт Онтариогийн Сонгуулийн хорооны хэрэгжилтийн газрын захирал ноён Жонатан  “Сонгуулийн санхүүжилтийн зохицуулалтын зарчим” болон “Хяналт ба хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрээр, сонгуулийн санхүүжилтийн дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж хянахад гурван зүйл шаардлагатайг хэлсэн. Үүнд, тогтолцоог зохицуулах мандадтай төв байгууллага, хууль тогтоомжийн зохистой дэмжлэг, хяналтын хандлага нь стратегийн эрсдэлд суурилсан байх шаардлагатай болохыг тодотгожээ. Энэхүү семинарт Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газрын холбогдох албаны хүмүүс, иргэний нийгмийн судлаачид оролцсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин