Яамныхан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллана
2013-10-09

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд, нэгдсэн эмнэлгүүд, өрх сумын эмнэлгүүд, ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд дээр хэрэгжүүлэх чадавх дутагдсанаас хэрэгжих шатандаа гацаанд ордог.  Тиймээс шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал”- аар эрүүл мэндийн бүх байгууллага дээр сургалт явуулах сургагч багш нараа бэлтгэсэн байна. Тиймээс маргаашнаас эхлэн нийслэлийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд сургалт явуулж эхлэхээр болжээ.

а

Мөн “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 371 тоот тушаал гарлаа.

а УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийн заалт, Эрүүл мэндийн сайд, Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 375 дугаар тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтнүүд, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар боллоо. а Ажлын хэсэг нь дараах дэд хэсгүүдтэй байх юм байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргатай хийсэн гэрээний хэрэгжилтийн явцыг үнэлж дүгнэх 2. Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлд үнэлэлт дүгнэлт өгөх, 3. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны шинэчлэлд үнэлэлт дүгнэлт өгөх, 4. Дүүргүүдийн хүүхдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 5. Дүүргүүдийн эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 6. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц, үйл ажиллагааны шинэчлэлийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 7. Нийслэлийн Яаралтай тусламжийн шинэчлэлийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 8. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчлэлийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 9. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалтанд үнэлгээ дүгнэлт өгөх, 10. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын шинэчлэлийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, 11. Нийслэлийн хүн амын эм хангамж, эмийн чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, 12. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, эзэмшлийн газрын ашиглалтын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, 13. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх, санал бодлыг тандах ажлыг зохион байгуулах зэрэг ажлын дэд хэсгүүд ажиллах аж.

а Эрүүл мэндийн яамны шалган туслах ажлын дэд хэсгүүд нь хариуцсан тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хурдавчилсан үнэлгээ өгөх, хариуцсан тусламж үйлчилгээнд хамгийн их тулгамдаж байгаа 5 асуудлыг тодорхойлох, хариуцсан тусламж үйлчилгээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудын үндсэн 3 шалтгааныг асуудал тус бүрээр тодорхойлох, хариуцсан тусламж үйлчилгээний шинэчлэлийн талаар гарсан тушаал, шийдвэр, журмуудын хэрэгжилтийг үнэлэх, шинэчлэлийн бодлогын үр дүнд гарсан ахиц өөрчлөлтийг тодорхойлох, хариуцсан тусламж, үйлчилгээг сайжруулах товч, тодорхой, хугацаатай зөвлөмж гаргах, ажлын хэсгийн ажлын үр дүнг нэгтгэж Эрүүл мэндийн сайдын зөвлөл, Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хамтарсан хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

а

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Sain shalgasan ni deer tvruucheesee dvvrgiin emnelegiin shine darga nar hvnii emchlvvleh erhend haldaj b.na tusuv hvrehgvi nereer ta bidnii hevten emchlvvleh ornii toog tasag bvrt 10 oroor hassan b.n songinohairhan ervvl mendiin darga nar odoo emnelegt hevten gedeg bvr vlger bollo vvniig holbogdoh said darga nar ni yaraltai anhaaraldaa avah heregtei b.n
2013-10-09