Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Нью-Йоркт нээгдэв
2013-10-09

  Монголын орчин үеийн уран бүтээлчдийн үзэсгэлэн Нью-Йорк хотын “Gallery MC”-д энэ сарын 1-нд нээлтээ хийжээ. Тус галерейд бүтэн сарын турш үзэгчдийн хүртээл болох уг үзэсгэлэнг  Монголын зураачдын холбооны тэргүүн Ц.Энхжин, иргэн Э.Золжаргал, В.Насанцэнгэл, галерейн эрхлэгч ноён Бошко Бощкович нар хамтран зохион байгуулж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлсэн аж. Үзэсгэлэнд Монголын орчин үеийн уран зураг, гэрэл зураг, дүрслэх урлагийн  төлөөлөл болсон 12 уран бүтээлчийн уран зураг, баримал, фото зураг тавигдсан бөгөөд үзэсгэлэнг Монголд үйл ажиллагаа явуулдаг "Алтай экспэдийшн" компанийн хөрөнгө оруулагч  Америкийн иргэн ноён Хендрик Лаверж ивээн тэтгэсэн байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин