Гэрээсээ их хэмжээний эд зүйлсээ алджээ
2013-10-10

Нийслэлийн цагдаагийн газраас орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Иргэд хөдөө гадаа явахдаа явж гэр орноо эзэнгүй орхих нь ихэссэн нь  хулгайч нарын зууш болох нөхцөл болж  байгааг цагдаагийнхан хэлж байна.

Тухайлбал, энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн 14-р хорооны “Өлзийт” хороололд амьдардаг иргэн Ю-гийн гэрээс зургаан цэнгийн алтан бөгж, дөрвөн цэнгийн алтан ээмэг, дөрвөн цэнгийн монетон бөгж, бэлэн биет 200.000 төгрөгтэй жижиг сейф алдагджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Б. Одон
Shuud.mn
Сонин хачин
goodali:
ihseed baih uym alga naadah chin
2013-10-10