Нисэхийн үйлчилгээг сайжруулах технологи нэвтрүүлнэ
2013-10-10

АНУ-ын  San Jose хотноо зохион байгуулсан “ACI-NA ANNUAL CONFERENCE & EXHIBITION 2013” хурал, үзэсгэлэн худалдаанд Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга М.Цогтгэрэл, Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны дарга Х.Эрхэмбаяр, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл зохицуулалт, хяналтын хэлтсийн Үйлдвэрлэлийн ахлах зохицуулагч Д.Батцэнгэл, О.Батхуяг нар  оролцсон байна.

 g

Тус хурлаар олон улсын нисэх буудлын хил, гааль болон аюулгүй байдлын үйл ажиллагааны хоорондын зохион байгуулалт, хялбаршуулалт болон иргэний нисэхийн аюулгүй байдлын сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийн хөгжил, шинэчлэл, чиг хандлага ямар болж байгаа, агаарын хөлгийн болон хөөрч буух хатуу хучилттай зурвасны мөстөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд халгүй сүүлийн үеийн ямар бүтээгдэхүүн бүтээгдсэн талаар танилцуулжээ. Мөн нисэх буудлын мэдээллийн тэмдэг, тэмдэглэгээнүүдийг зорчигчдод ойлгомжтой, стандартын дагуу байршуулсан байх нь зорчигчдын нисэх буудлаар үйлчлүүлэх хугацааг богиносгох, ингэснээр нисэх буудлын нэвтрүүлэх чадамжийг ихэсгэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг тухай, нисэх буудлуудын хөгжлийн гол үндэс болох хүний нөөцийг зөв төлөвлөх, ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэх нь байгууллагын цаашдын өрсөлдөх чадвар болон хөгжлийн чиг хандлагад ихээхэн түлхэц болж, үүнийг байгууллагын стратегийн зорилгод тусгаж хэрэгжүүлснээр хөгжлийг түргэтгэх давуу тал болдог зэргээр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан байна.

g

Түүнчлэн иргэний агаарын тээврийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг, худалдааг давхар зохион байгуулж, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь танилцах боломжийг бүрдүүлсэн байна. Манай төлөөлөгчид ч өөрийн орны өнөөгийн нөхцөл байдалд тохирохуйц, ашиглахад энгийн, орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, үр дүнтэй зэрэг үзүүлэлтүүдээрээ илүү анхаарал татсан тоног төхөөрөмжийн  үйлдвэрлэгчидтэй уулзаж, судалгаа хийхээр болжээ. Тухайлбал, нисэх буудлын  аюулгүй байдлын чиглэлээр тэсрэх бодис болон хар тамхины төрлийн зүйлсийг илрүүлэх зориулалт бүхий IONSCAN-500DT тоног төхөөрөмжийг сонирхсон байна.  Уг төхөөрөмж нь тэсрэх бодис болон хар тамхины төрлийн зүйлсийг 5-8 секундын дотор тодорхойлох чадвартай хамгийн сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмж аж. Мөн аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмж болох HI-SCAN-10080 XCT нь цагт 1800 гаруй ачаа, тээш шалгах хүчин чадалтай бөгөөд 3D хэмжээсээр дүрсийг харуулдаг нь 1 ачаа, тээш шалгахад зарцуулах хугацааг богиносгох, ачаа тээш нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх боломжтойн дээр тэсрэх бодис илрүүлэгчтэй гол давуу талтай гэнэ.

g

Нийт дөрвөн хүзүүвчтэй “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд нислэгийн эрчимжилт ихэссэн үед хүзүүвчний хүрэлцээгүй байдал үүсдэг бөгөөд ихэнх онцгой, тусгай үүргийн болон захиалгат аяллын нислэгүүдийн агаарын хөлгүүдийг хүзүүвчгүй зогсоолд байрлуулж, зорчигчдыг нь нисэх буудал руу автобусаар зөөдөг. Одоо ашиглагдаж буй автобуснууд нь зорчигч багтаамжийн хувьд дундаж үзүүлэлттэй учир том оврын агаарын хөлөг буусан үед зорчигчдыг 5-8 удаа зөөхөд хүрдэг. Иймд том оврын автобусны хэрэгцээ зайлшгүй шаардагдаж байгаа ба тус үзэсгэлэн дээр танилцуулсан ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн “COBUS 3000” автобусыг мөн судлахаар болжээ.

h

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
tui tui:
gahhh gaaahhhhh
2013-10-11
unshigch:
Za toloologchid oo um gadnaas avahdaa olon talaas ne harj hatitsuulj avch uzeerei dee, neg um harchihaad bolson boloogui um avch ireed hedhen jiliin daraa bas buruu um bolj hoglov doo, esvel uniig ooroor bicheed haymd um oruulaad zoroog ne halaasaldag esoo bolioroo doo
2013-10-11