Иргэд сая төгрөгөөсөө татгалзаж, хувьцаагаа авахыг хүсчээ
2013-10-10

“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах төв”НҮТББ-аас өнөөдөр “Эрдэс Тавантолгой”-н хувьцааны талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон оюутнууд нийлээд 300 мянган хүн хувьцааныхаа оронд сая төгрөгөө авчээ. Харин үлдсэн 2.5 сая иргэдээс 1.5 сая нь сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан байна. Гэвч төрөөс энэ мөнгийг нэгэнт тарааж чадахгүй байгаа. Иймээс тус төвөөр дамжуулан иргэд сая төгрөгөө авахаас татгалзаж, 1072 ширхэг хувьцаагаа авахаа илэрхийлэн дээш нь уламжилж өгөхийг хүсчээ. Энэ талаар Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам/ХАХНХЯ/ зэрэг олон газар хандсан байна.

6

Гэтэл одоогоор зөвхөн ХАХНХЯ-аас хариу өгчээ. Үүнд сая төгрөг авахаар хүсэлт гаргасан иргэдийн хувьд мөнгийг нь өгч чадахааргүй болсон. Иймээс хэрвээ хувьцаа авахаар бол арилжаа нээгдсэний дараа өгөх талаар дурджээ. Гэтэл “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль батлагдчихаад байгаа энэ үед “Эрдэс Тавантолгой” компанийн нэг ширхэг нь 932 төгрөгийн хувьцаа ирээдүйд 30-40 мянган төгрөгт ч хүрэх боломжтой хэмээн “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах төв”НҮТББ-ийнхан хэлж байв. Энэ талаар тус төвийн үүсгэн байгуулагч Э.Алтаншагай “Бид иргэдийн өргөдлийг цуглуулан авч, Засгийн газраас иргэдэд хувьцааг нь буцаан олгуулах ажлыг эхлүүлээд явж байгаа. УИХ, Засгийн газар иргэдэд хувьцааг нь буцаан олгоно гэдэгт бид итгэж байна” гэв. Мөн тэрээр иргэдийг хувьцааны дансаа өөрийн нэр дээр нээлгэх, бэлэн мөнгөнөөс илүү хувьцаагаа авахыг уриалж байсан юм. Өнөөдрийн байдлаар 750 мянга гаруй иргэн брокерийн компанид хандан үнэт цаасны дансаа нээлгэжээ.

6

Дашрамд дурдахад “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалах төв”НҮТББ нь иргэдийг хөрөнгийн зах зээл, компанийн засаглалын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд нь туслах, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг сонирхол, үзэл бодлыг нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах үүднээс байгуулагджээ. Иймээс тус байгууллагынхан иргэдийг зөвхөн 1072 ширхэг хувьцааныхаа талаар бус 1992-1994 онуудад хөрөнгө оруулалтын цэнхэр ягаан тасалбараар ХК-иудын хувьцааг авсан иргэд мөн хандан тодорхой мэдээлэл лавлагаа авч хувьцаа эзэмшигчийнхээ эрхээ сэргээлгэх боломжтойг хэлж байв.

6

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
mmmm:
mungu ch awna, huwitsaa ch abna gej heleegui humuus yah yum bol do medej bga hun bna uu? heleed uguuch
2013-10-11
::::₮₮₮₮:
Төр засаг хөгшчүүлийнхээ хувьцааг саяхан төгрөгөөр хуураад авчихсан шүү, хувьцаагий нь буцааж өгөөрэй.
2013-10-11
adfgh:
huvtsaagaa ch avmaar bna. compania joohon ashtaihan ajöluulaach! ugui bol hichneen huvitsaa bgaad hereggui. ashigtai yumnii l huvitsaa heregtei
2013-10-11
2W34568I:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-10
zochin:
Mungu hereggui ee huvitsaagaa av humuse
2013-10-10
kkk88:
zaluuchuud huuhduuded 1 sayiig ni ogoocheee ahmad hogjiliin berhsheeltei oyutnuudad ogchood odoo avaagui zaluuchuud huuhduudede ogoocheeee adilhan l bai l daaa ouytnuudaas iluu huuhduudede l heregtei bn shuu deeee
2013-10-10
мөрөөдөл:
мөрөөдөл мөрөөдөл
2013-10-10
Tsogoo:
Uul ni zaabal dans neelgex shaardlagagui baimaar. Hunii hogjliin dansiig ashiglahad l bolmoor yum
2013-10-10
seegii:
hezeen ogoh ve udaad baih yum
2013-10-10
busgui:
Neg surtei yum yarichaad tag chig bolchihdog shdee.dansaa ymar ch bsan neelgesen.ene n hend heregtein buu med
2013-10-10