“Ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэх” сэдэвт зөвлөгөөн болов
2013-10-11

  Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй хамтран “Ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөлгөөнөөр ялтны нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэхэд цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ. Зөвлөгөөнөөс Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн эд хөрөнгийг битүүмжлэх, нуугдмал эд хөрөнгийг байгаа эсэхийг тодруулах, харилцах болон хадгаламжийн дансанд байгаа мөнгөний зарлагын гүйлгээг зогсоох талаар нэн даруй арга хэмжээ авах, ялангуяа Эрүүгийн хуульд заасан торгуулийн ял оногдуулах болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх зүйл, хэсэгт онцгой анхаарах,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах, олж тогтооход өөрт байгаа мэдээлэл өгөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн амь бие, эрүүл мэндэд заналхийлсэн бол цагдаагийн  байгууллага туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллах, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар ирж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт нотлох баримтыг шаардлагын хэмжээнд бүрдүүлсэний  үндсэн дээр прокурорт шилжүүлж байх зэрэг шийдвэр гаргасан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
shudraga :
Shvvh prokyror tsagdaa hoshin shog shdee
2013-10-11