Охид хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлнэ
2013-10-11

Өнөөдөр дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Тэд "Хөөрхөн зүрхнүүдийн аян"-тай хамтран Монголд охидын эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө “Охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоо” сарын аяныг эхлүүлж байгаагаа дуулгалаа.

Энэ аяндаа 1000 охиныг хамруулсан бөгөөд “Нөлөөллийн ил захидал бүтээх аян” өрнүүлэх аж. Тодруулбал, охид бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэн, шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулж өөрсдийн гараар ил захидал бүтээх юм. Тэдгээр ил захидлаар үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхуулахаас гадна холбогдох төрийн байгууллагын албан тушаалтанд зөвлөмжийн хамт илгээх юм байна.

“Нөлөөллийн ил захидал бүтээх аян”-д хотын төвийн сургуулиудаар хязгаарлахгүй нийслэлийн дүүргүүд болон Төв, Дархан-Уул аймгийн охид хамрагдаж байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин