Та нар намайг насаараа ийм байсан гэж бодоо юу!
2013-10-11

“Эгч нь 10 дугаар ангиа онц дүнтэй төгсч, Москвагийн их сургуулийн агромономичийн ангид урилгаар элсч байлаа. Орос оюутнууд надаар даалгавар, бие даалтаа хийлгэж ганц нэг 100 грамм өгсөөр нэг л мэдэхэд би хаана шоу цэнгээн, архи дарс байна тэнд явж байдаг болсон. Эхэндээ оюутнууд намайг гуйдаг байсан бол сүүлдээ би өөрөө тэднийг гуйж хичээлийг нь хийгээд архи авахуулдаг байлаа. Эцэстээ би хичээлдээ ч явахаа больж, ээждээ онц сурч байгаа гэж захидал бичдэг болсон. Эгч нь насаараа ийм байгаагүй юм“. Энэ бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тайлал хэсэг. Гэхдээ энд кино ярихгүй. Харин амьдрал, хувь тавилан гэгч хаашаа ч эргэж болзошгүй хүрд гэдгийг л хэлэхийг хүслээ. Гудамжны гуйлгачин гэж адлуулж, ширүүн харц, хараалын үгийн бай болж яваа тэр хүмүүсийн нэг хэсэг нь “Та нар намайг насаараа ийм байсан гэж бодоо юу“ гэж хэлэхийг бүр хашгирахыг хүсдэг гэдэгт би л хувьдаа итгэдэг. Тэд элэг бүтэн амьдралтай байсан. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилтай ч байсан. Бас найз нөхөд, хамаатан садан ч тэдэнд байсан. Товчхондоо тэд хэнээс ч дутахгүй хүн байсан. Харин өнөөдөр өөрийгөө амьд үхтэл хэмээн харааж, өнгөрүүлсэн амьдралаа дурсахаас ч дургүй нь хүрч яваа. Учир нь тэдэнд хэн ч итгэхгүй. Би Москвад, Берлинд, Чехословакт сурч байсан гэж хэлээд бүр дэлхийгээр нэг хашгираад ч доог тохуунаас өөрийг мэдрэхгүй. Бусдаар үзэн ядуулж, хүн айлгасан “чоно” болохын аймшгийг тэд л мэднэ.

.

Хажуугаар нь өнгөрсөн бүхэн цэрвэж, хяламхийн харах харц амьдралын шийтгэл мэт санагдах өдөр хоногууд ч олон биз. Хүний хэрэгцээнээс гарсан хаягдал бүхнээр амин зуулга хийж явахдаа яагаад,  яасан гэж өөрийгөө, хувь тавилангаа зүхсэн цаг мөч ч мундахгүй байх. Ямар сайхан залуу, хичнээн чадварлаг хүн байлаа гэж халаглах харамсахын хоорондох яриаг маш олон ч удаа сонссон. Яагаад бүх зүйл нь өнгөрсөн цагт байгаагийн шалтгааныг архи гэнэ. “Архинд ороод амьдралаа алдчихсан” гэж хэн нэгний хайнга чулуудах энэ хариулт өөр нэгэнт аянга буух мэт аймшигтайг зөвхөн тэд л ойлгоно. Үнэн хэрэгтээ архи амьдралыг нь сүйтгэсэн үү, өөр нэгэн түүнийг балласан уу гэдгийг бодох л асуудал. Бусдын чадал чадварыг шил архиар худалдан авагчид цөөнгүй байдгийг надаар хэлүүлэх юун. Өөрийн эрх ашгийн төлөө өргөсөн ерөөлийн үгтэй хундага бүхэн зарим тохиолдолд өрөөлийн амьдралд хараал болон очдгийг хүн сэтгэлтэн бодох л хэрэгтэй.

.

Өнгөрснөө ч дурсаж чадахгүй, өөр бусдад адлуулж амьдрах ухаант хүний хувь тавилан биш. Хэдийгээр амьдрал эрээн бараан, хүн бүр өөр өөр хувь тавилантай ч бүгдэд үйлчлэх ганцхан дүрэм нь хайрлаж, хайрлуулах. Ядуу зүдүү, гуйлгачид, архичдыг энэ  нийгмийн золиос хэмээн асуудлыг томруулж, хар ус, арчаагүй зан, бусдын атаархал гэх мэтээр олон зүйлтэй холбон тайлбарлаж, буруу зөв ямар ч өнцгөөс харж болно. Харин тэдний хайрлуулах, хайрлах эрхийг хэн ч зөрчих ёсгүй. Хүн хэмээх эрхэм алдрыг хүртсэн хэн бүхэн бусдыг хайрлаж бас хайрлуулах эрхтэй нь цор ганц үнэн.

.

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
arhi:
nadaas holol bai l daa ta nar oroo l irdeg shuu dee
2013-10-12
saraa:
Mongolchuud er emgui arhin dalaid jibj bna shuu dee Toroos bodloiin chanartai asuudliig mash yaraltai Nh hurlaaraa oruulj boldoggui yumuu
2013-10-12
daria:
arhinii uildberleliig buuruulah arhichtai niigmeeree temtseh tsag boljee.
2013-10-12
зочин:
Архийг бүр хэрэглэхээ боливол таарна яагаад архигүй байж болохгүй гэж Гаднаас оруулах татварыг нь маш өндөр дотооддоо мөн үйлдвэрлэгчийн татварыг нь өсгөөд хяналтыг нь чанга болгоод өгөөч Архиар бизнес хийдгийг зогсооё Хамаг муу муухай хэрэг архинаас үүдэлтэй Тэгээд хэрэг төвөг болохоороо согтуу байсан гэж өөрийгөө зөвтгөж байна шүү дээ Архигүй архичингүй монголын төлөө амьдарцгаая
2013-10-12
зочин:
найзуудаа монголоороо бичээчээ хэрэг алгаа нээх балиар бичгээр бичээд одоо болиочээ монголоороо л байцгаая л даа
2013-10-11
mongoonoo:
sAnsariin arhichid dund orost tsergiin nisehiin deed surguul togsson heden gun bgaa, tsergiin baildaanii hurdan ongotsnii nisgegch, inginer geed .. hunii huvi zaya gej...
2013-10-11
uhaaral:
hatuu ch gesn unen ug yumda bie biendee uram ogh hergt bha
2013-10-11
амар:
амар гэж дуурийн сайхан дуучин байлаа хөөрхий
2013-10-11
seko :
manai ard tumen sarxadiig ideenii deej xemeen xundetgej irsen ene ymar uchirtai we gewel uuniig xiixed mash ih xudulmur cag hugacaa nariin arga barilaar butdeg boloxoor l ter uuniig cagaan ideenees l uusgej gargadag uchraas undes ni cagaan gdg utgaar tusgai caillaga xurim nair bayr naadmiig xugjuun xaluun uur amisgal burduulexiin tuld toxiruulan xeregleseer unuu ued xurch irsen bolowch cag xugacaanii urtad orc nairlagani uur gadaad ertuncuus orj irsen eswel uursduu uildwerlesen spirt xemeex ximiin argaar gargaj awsan buteegdexuuneer uildwerlegdej exelsnees xoish niigmiig xamarsan arhidalt xemeex emchilgeegui xort xawdar bii boljee mun niigmiin emzeg sedew bolsn arhidalt yduural gazar awsnaar bur ix daamjirsaar odoo negent dasal boljee une xyamd oldoc ix uildwerlelni urgujsuur buxel buten salbar yamnii xemjeend xurexeer vil ajillagaa ni urgujin telseer bidend alham tutamd taaraldax gudamjnii arhchid gegdex xumuus maani ygad iim baidald orow eswel huwi xunii setgel gutral uur neg talaar zugaa cengel nargix xusel udguu iim zuild xurgewuu niigmiin yduural ajilguidel bolowson xuchnii bodlogogui xuwaarilalt neg ajiliin bairand xet olon bolowson xuchin beldej gargasnaas xusel sonirholooroo ezemshsen mergejilni uurt ashig tusaa ugch chadahguin ulmaas setgeliin shanalal zowlongoos bolj ene buruu zamruu xalitraad bnu deereesni ger oron amidarch surch bui ahui orchin ch nuluutei bxlda unuudur dund surguuliin 5r angiin xuuxduud cunhee uurcen surguuliinhaa xashaand arhi uuj bgad ymar tailbar bxwe bagsh suragchtaigaa arhidaad zodoldood bgaag yu gj tailbarlax we ene arhidalt niigemd xamgiin urgun tarxsan xereglee bolj uuntei temcex ymarch huuli erh zuin zuw zohicuulalt bhguid l ingej gazar awsaar bn sogtuu etgeediig awaachaad shaldlaad eruuljuulex bairand xiix amarhan xarin eruul bolson xoino ymar zuvluguu sanuulga ugch batalgaa garguulj ergeed shalgaj bolohgui bol alban xucheer arhinaas gargax arga xemjee awdag baidal ogtoos bxgui deereesni arhinii uildwerleld ymarch xyanalt baixgui ulaml nemegdeed bx bololtoi bid xen negnee muulj buruutgax bish zuw garc arga zamiig xelj tusalsanni xii xooson yrij xelexees dr baix ylanguya yunaas bolj arhi uugAAd bga shaltgaan nuhcliig todruulj setgeliin dem amidrax itgel xairlax xeregtei
2013-10-11
Zzzz:
Ehlelin gants uguulber unshaad baahan orhij hayaj bsanaa suuliig ni unshdimu haashain. Uranaagiinh geed dairaad bhiin tgeed heruuld mair durtai. Medrel muudtsan haruud bainoo baina
2013-10-11
haha:
ugaasaa zerleg tsetsegsiin hulemj kinonii tailal heseg gd deer bichchhed bhad l urnahiin heseg bn gd dairaad bhiin medrel chini zugeer uu zarim neg humuus
2013-10-11
зочин:
тийм байна аа. зэрлэг цэцэгсийн хүлэмжээс санаа авсын байна
2013-10-11
ggggg:
zerleh tsetsegsiin hulemj Urnaagiin buteesen dur bn
2013-10-11
Zochin:
Ug ni unen l ug baimaar ! Tegehdee loozon maygiin ug dee ! Er ni hudlaa daa !
2013-10-11
Zochin:
Ug ni unen l ug baimaar ! Tegehdee loozon maygiin ug dee ! Er ni hudlaa daa !
2013-10-11