Гэр бүлийн үнэ цэнийн талаар чуулж байна
2013-10-14

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь Монгол Улсын төрөөс гэр бүлд суурилсан “Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулж, салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан зохион байгуулж байна.

Чуулганд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, 21 аймаг, 9 дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн 320 нь хосууд байгаа аж.

Энэхүү чуулга уулзалтаар “Гэр бүлийн үнэ цэнийг хамгаалах, дэмжих төрийн бодлого”, “Гэр бүл-Төрийн үүрэг оролцоо”, “Гэр бүл- Төрийн бус байгууллагын үүрэг оролцоо”, “Гэр бүл-Ахмадын үүрэг оролцоо”, “Гэр бүл-Залуучуудын үүрэг, оролцоо”, “Гэр бүл- Хүүхдийн эрх, оролцоо”, “Гэр бүлийн харилцаан дахь Жендерийн эрх тэгш байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж байна.

“Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой энэхүү чуулганаар монгол гэр бүлийн онцлог уламжлал шинэчлэлийг хэрхэн хадгалах, нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй хэрхэн уялдуулах талаар зөвлөлдөж буйгаараа онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манай аймгаас хэн гэдэг эрхэмүүд очиж байгааг мэдэхгүй ч ядаж имй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь өөрөө дэвшил юм хэмээн харж тайвширал хүртий даа
2013-10-14
зочин:
ийм чуулганд орон нутаг гэр бүлүүдийг оролцуулахдаа насны төлөөлөл, амьдралын түвшиний төлөөлөл, ажил эрхлэлтийн төлөөлөл гээд олон зүйлийг харж сонголтоо хийж баймаар, гэтэл одоо бол зохион байгуулагчдын танил талууд л очиж байна ш дээ. тэгэхээр чуулганаар тавьсан зорилгодоо хүрч нийгэмд өгөх мсж нь тод чангай байж чадах уу. бүх түвшинийхэн л энэ талаар үзэл бодлоо илэрхийлж нэгдсэн нэг шийдвэр гарах гарцыг хамдаа олж байж байрнаасаа хөдлөх нигууртай биш үү
2013-10-14