Их хэмжээний тарваганы арьс хилээр гаргахыг завджээ
2013-10-14

Энэ сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт 28-10 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж, хил нэвтрэхийг завджээ. Уг үйлдлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагчид болон албаны эрэлч нохой ур чадвар гаргаж илрүүлсэн байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин