“Нарантуул”-д гарсан галын хэргийг прокурорт шилжүүлжээ
2013-10-15

Өнгөрсөн наймдугаар сард "Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын улмаас галд шатсан иргэдийн бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монгол банктай хэлэлцэж тохиржээ. Хэрэг дээр Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа н.Идэрцогтоор ахлуулсан баг ажилласан гэнэ.  Тэд хэргийн газарт 50 гаруй шинжилгээ, шалгалт хийсэн бөгөөд хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин