Таксины жолооч хулгай хийжээ
2013-10-16

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Дангийн байрны гадна иргэн Ө нь цүнхнээс бэлэн биет 200.000 төгрөг алдлаа гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалт хийхэд, таксины жолооч иргэн Т/эр.39н/нь хулгайлсныг илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны МУИС-ийн 2-р байрны автобусны буудал дээр иргэн С-ийн халааснаас А-810 S гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Д/эр.18н/нь хулгайлсныг үйлдэл дээр нь эргүүлийн цагдаа нар илрүүлснийг Сүхбаатар цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зүчи:
сайн ажиллаж.
2013-10-16