Тайван жагсаал боллоо
2013-10-16

Өнөөдөр өглөөний 7.20-10.00 цагийн хооронд эв нэгдлийг уриалсан залуусын тайван жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид Чингис хааны нэрэмжит төв талбай, зүүн, баруун дөрвөн зам, Гадаад харилцааны яам болон МУИС-ийн төв байрны орчимд нийт есөн газар уриа лоозонгоо барьж бусдад харуулав.

 Жагсаалд 80 гаруй залуу оролцож дуу хоолойгоо хүргэлээ. Тэдний зорилго нь УИХ, Засгийн Газрын гишүүдэд эв нэгдэлтэй байж улс орныхоо хөгжлийн төлөө тууштай зүтгэхийг мөн ард түмэндээ эв эетэй байж үргэлж нэгийгээ дэмжихийг уриалж байгаа юм. Жагсаалыг “Монгол Залуу Хүн” ТББ зохион байгуулан бусад долоон ТББ нэгдэн ажиллажээ. “Эв Нэгдлийн Их Хүрээ” нэртэй аяныг эдгээр залуус мөн өрнүүлж байгаа аж.

Тус аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь энэ жагсаал. Жагсаалд оролцогчдын барьсан лоозон дээр “Хүчирхэг намтай бус Хүчирхэг улстай баймаар байна”, “Албан тушаалд очихоо мэдээд Ард олныхоо төлөө зүтгэхээ мартаад байна уу?”, “Эрх мэдэл эд баялаг дутсандаа биш эв нэгдэл дутсандаа улсаа хөгжүүлж чадахгүй байна” зэрэг үгийг бичсэн байлаа.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Дэмжигч:
Зөв зүйл хийжээ. Ингэж л юмыг багаас нь эхэлдэг биздээ
2013-10-16
bolortsetseg:
demjij bna shuuu
2013-10-16
ZUV BNA:
EVTEI BAIHDAA HUCHTEI GEJ YUN TULD MANAI ZUIR UG BGA BILEE.
2013-10-16
Эв нэгдэлийн хүрээнд нэгдэцгээе:
Дэмжиж байна ямар байдлаар холбогдож хамтарч ажиллаж болох вэ? дэмжиж байгаа залуус бүгдээрээ нэгдэж эв нэгдэл эерэг өөрчлөлтийг бас бүтээлцэх хүсэлтэй байгаа байх гэж бодож байна.
2013-10-16
Irgen:
Mongold hun gedeg bgaa bol ingeh tsag ni bolson....
2013-10-16
bid bvgd:
estoi zow demjij bn shvv amjilt
2013-10-16
zail_ariunaa:
ariunaa malaa zuw bichij surchixaad xol ochij xuts
2013-10-16
zuwshdee:
.Zuw ingej taiwan xelbereer ch gesen uursdiin vzel bodloo ilerxiilex xeregtei,daraagiin udaa xyatad vietnam sologos geeed gadaad irgediin asuudliig xundux xeregtei
2013-10-16
zuwshdee:
.Zuw ingej taiwan xelbereer ch gesen uursdiin vzel bodloo ilerxiilex xeregtei,daraagiin udaa xyatad vietnam sologos geeed gadaad irgediin asuudliig xundux xeregtei
2013-10-16
сайн байна::
ДЭМЖИЖ БАЙНА. САЙН БАЙНА. ҮНЭН Ш ДЭЭ. АЛБАН ТУШААЛ, НАМ ГЭХЭЭ БОЛИОСОЙ
2013-10-16
ZobOo:
Sanaa nimash zob dee
2013-10-16
demjij bna:
chamaas l dr bna ariunaa guai chi bid 2 yu hsen yum be aan duugui l bai za
2013-10-16
гүүд:
Энийг удирдаж байгаа хүмүүс нь багш нар гэсэн. Дэмжиж байна шүү залуу багш нараа
2013-10-16
ариунаа :
эргүй духууд
2013-10-16