Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагнал хүртээлээ
2011-11-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр олгодог шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын 2011 оны эздээр Японы Чиба үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр, ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат нар тодорсон юм. Японы Чиба Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр нь “NKT эсийн хөгжил, түүний механизм” сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм. ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул нь “Микрон хэмжээстэй усан дусал дотор явагдах урвалаар нано материал гарган авах нь” сэдэвт судалгааны ажлаараа нанолитр эзлэхүүн бүхий усан дуслууд дотор хими биологийн төрөл бүрийн урвал явуулж шинэ төрлийн материал гарган авч, Монгол Улсад нанотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат нь 3D дүрс болон гурван хэмжээст дэлгэцийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж, бүтээлээ өндөр хөгжилтэй орнуудад нийтлүүлэн цахим технологийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсан байна.
Shuud.mn
Сонин хачин
Iim saihan zaluus mundag setgej, shine medleg buteej baigaad n bayarlaj baina. Zaaval Mongold hiisen bah n tiim chuhal uu? Mongol hun uuriin tarhi uhaanaad bodoj setgeed, gargalgaa n gadaadad turshlaa geed tuunii buteesen medlegiin une tsene buurahgui gej boldoj baina. Zaluustaa bayar hurgeye.
2012-05-03
Uls eh orniihoo neriig gargan erdmiin amargyi ayand zutgej baigaa Ta buhend Bayar hurgie! Gadaadad hiisen ch bai Mongol hun gedeg utgaaraa shagnuulah ni ch buruugyi l baih. Gehdee hedhen huniig tom shagnalaar eronhiilogch ni shagnah bish dotoottoo yum hiij baigaag sudlaach erdemten naraa shat shatnii darga baiguullaga ni sain uramshuuldag baih ni bas zyitei bolov uu. Tomoohon medal temtseenees avchirsan tamirchin, dasgaljuulagch nart asar ih anhaaral handuulj mongon shagnal ogdog hirnee, olon ulsiin henjeenii shalguurt tentsej, olimpiadaas medal achirsan bagsh, oyutnuudaa shagndaggyi ni bas l sonin! Er ni ene eronhiilogchoos shagnal avch baigaa ulsuudiig haanaas hen yamar ue shattaigaar todorhoildog ni oilgomjgyi baigaag anhaarmaar. Il tod shalguurtai baival saihan shuu dee. Avch baigaa ni ch ogch baigaa ni ch.
2012-01-11
ene ali ungursun jiliin Hasbaatariin zurgiig solioch ee..
2011-11-29
Gadaadad hiisen PhD-iin ajluud l baina daa, ene bol mongoltoi todiilon hamaatai ajluud bish shuu dee, yag oorsdiin tosliig jijig ch hamaagui eronhiilogch shagnaj baimaar baina
2011-11-28
Iim saihan zaluus mundag setgej, shine medleg buteej baigaad n bayarlaj baina. Zaaval Mongold hiisen bah n tiim chuhal uu? Mongol hun uuriin tarhi uhaanaad bodoj setgeed, gargalgaa n gadaadad turshlaa geed tuunii buteesen medlegiin une tsene buurahgui gej boldoj baina. Zaluustaa bayar hurgeye.
Баяр хүргье! Монгол улсынхаа нэрийг гаргаж буй энэхүү эрдэмтэн судлаачиддаа ажил хөдөлмөрт нь цаашдын өндөр амжилтыг хүсэн ерөөе! Та бүхнээрээ бахархаж байна.
2011-11-28