Төсвийн тодотгол "хэрүүлийн алим" дэгдээв
2013-10-17

2013 оны улсын төсвийн тодотголын тухай хуулийн төсөл УИХ, Засгийн газрын хооронд хэрүүлийн алим дэгдээж  байна.  Тиймээс ч өнөөдрийн чуулганы хуралдаан  халуухан өрнөв.

6

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Дөрөвхөн сарын өмнө улсын төсөв тасалдлаа гэхэд Ерөнхий сайд тасалдаагүй, юу яриад байгаа юм гэж байсан. Өнөөдөр их наядаар нь улсын төсөв тасалдуулчаад, төсвийн тодотгол оруулж ирлээ. Дөрвөн сарын алсын хараагүй Ерөнхий сайдтай байна.  Өнгөрсөн онд энэ төсвийг хэлэлцэхэд зураг төсөлгүй барилга их байна, хулгайн, авилга үнэртсэн төсөв байна  гэж хэлсэн.  Гэтэл энэ чигээр нь баталъя гээд баталсан. Энэ  Ерөнхий сайд  ажил хийх гэж ирсэн юм уу, ард түмнийг хуурах гэж төрсөн юм уу. Гадаад худалдаа 50 хувиар тасарсан, гадаад өр нь Төсвийн тогтвортой байдлын хуулиас хэтэрсэн, валютын ханш өссөн, бизнес эрхлэгчид өрөнд ороод байна шүү. Нүүрс шуудайлж зарахаас өөр  зүйл хийхгүй байна. Ерөнхий сайд гишүүдийг доромжилж, алсын хараагүй, ажлаа хийж чадахгүй байгаа. Ийм Ерөнхий сайдтай Монгол Улс цаашаа явахгүй. Дандаа худлаа ярьдаг, хүн хуурдаг, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг Ерөнхий сайдтай улс орон дампууралд хүрнэ. Одоо зогсоо. Концевцийн тухай хуулиар 2013 онд нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд баталдаг юм, Ерөнхий сайд аа.

6

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Намайг гүтгэж болно, доромжилж болно. Та нар намайг микро гэнэ үү, нүүрсчин гэнэ үү яаж ч доромжилж болно. Энэ жилийн төсөв авлига шингэсэн биш авлигыг багасгасан төсөв байсан. Хэн нэгний хэлснээр нүдээ аниад төсвөө баталж болно, даанч би тэгж чадахгүй. 60 тэрбумаар барилга баригдаж, тав арван жилээр баригдахгүй мөнгө нь нэмэгдээд байгааг би тэвчиж чадахгүй шүү. Үүнийг цаашдаа ч  багасгана. Манай Засгийн газрын гишүүд тэмцэнэ. Төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувиар нэмэгдсэн тохиолдолд төсвийн тодотголыг өргөн барьдаг. Ж.Батзандан гишүүний хэлж байх үед төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувьд хүрээгүй байсан  юм. Өмнөх Засгийн газрууд нүүрс ярьдаггүй байсан байж болно. Манай Засгийн газар ярина шүү. Авлигатай тэмцэж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа ч тэмцсээр байх болно.

6

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Засгийн газар ажлаа муу хийсэн учраас төсөвт тодотгол хийж байгаа.  Та үнэ өсөөгүй гээд л худлаа яриад байна. Үнэн бодит байдлыг ярихгүй байна шүү. Баян-Өлгий аймагт баригдах авто оношлогооны төвийг энэ төсвөөр хасаад оруулж ирсэн байна, яагаад?

6

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Бид олон түмний хөрөнгийг хэмнэх гэж оролдож байна. Баян-Өлгий аймагт оношлогооны төв барина гэснийг би хойшлуулсан. Хувийн хэвшлийнхэн хийг л дээ.   Баян-Өлгий аймагт бензиний үнэ нэмэгдээд байгаад харин анхаарал хандуулж байна.

6

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Төсвийн орлого тасалдсаныг асуухаар тойроод яриад байх юм. Орлого тасалдсанд Америк, Хятад хоёр л буруутай, Засгийн газар буруугүй юм байна, тийм үү.  Хариуцлагыг яаж тооцох гээд байгаа юм бэ? Төсвийн төлөвлөлт зөв юм уу? Булган аймагт номын сангийн барилга хасагдаад байна. Булган аймгийн гүүрний санхүүжилт хаана   шилжиж байна вэ?

6

Сангийн сайд Ч.Улаан:

-Орлого нийт дүнгээрээ 1,8 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Үүний 95 хувь нь бидний үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй экспорт, импорт, Оюутолгойгоос авах орлогоос хамаарч байна.

6

Зам, тээврийн сайд Л.Гансүх:

-2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй явган хүний  гүүр барих байсан. Нэг тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт суулгаад өгсөн. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам хассан байсан.

6

УИХ-ын дарга З.Энхболд:

-Явган хүний гүүр барихад хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа юм уу? Автомашин явахгүй юм уу.

-Явган зорчигчийн гүүр.

6

Уул уурхайн сайд Д.Ганхуяг

-Нүүрсний үнэ 40 гаруй хувийн уналттай байна. Компаниуд үнэ буурсан үед тээвэрлэж байгаа учир алдагдалтай ажиллаж байгаа. 10 гаруй сая тонн нүүрс экспортолсон. "Эрдэнэс Тавантолгой"  "Чалко"-той хэл амаа ололцсон. Оюутолгойн тухайд нөөц ашигласны төлбөрийн тухай асуудал байгаа. Зэс, алтны нөөц ашигласны төлбөр авахаар байсан ч гэрээгээр авах боломжгүй болсон. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан. Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэхийн төлөө ажиллаж  байгаа, энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Хэлэлцээ байнга явагдаж байна.

5

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн тодотгол дээр яагаад орон тоог нэмээд оруулаад ирэв ээ. Ядаж энэ онд орон тоог нэмэхгүйгээр явж болоогүй юм уу. Дээр нь зардал их нэмэгджээ.

5

Сангийн сайд Ч.Улаан

-Орон тоо төсөв батлагдсанаас хойш албан ёсоор шийдэгдсэн учир төсвийн тодотгол дээр оруулж ирж байна. Хуулийн дагуу орон тоо нэмэгдэж байна.

5

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

6

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tusuv batalchaad bstslsan zvilee food gazar ny tanaad bn uu batalsan hvmvvs ny tanaad bn mungu ireegvi geed tetgemj ogohgvi
2015-01-27
Jack:
Ene zasgiin gazar ali boloh buteeh, bii bolgohiin tuld ajillaj bna gej bodoj bgaa, umnuh MAN hulgaichid shig idej uusangui, ard tumniihee tsaashidiin amidral, hugjil tsetsegleltiin suuriig tavij bgaad bayarlaj bna, AMJILT HUSIE ZG-t
2013-10-18
Bond bond:
90onoos 2012on hurtel manai gadaad or zeel 2,7terbum am dollar bsn bol 2hon jiliin dotor 4,1terbum bolj osloo.Ene arai denden.Chingis bond Hogjiliin bank Samurai bond geed boon or tavichihlaa.HEZEE HEN tolj barnaa Altanhuyg tolohgui ni medeej Usa ruu zugtaad l yvchihna Bayr shig...
2013-10-18
zochin:
Altanhuyg said hudlaa bish bolgohiin tuluu zutgej bgaa sh dee. Gadaad zah zeel n iim hund bgaa yum chin argagui sh dee. Nuguu nam ingej ajlii yahsvn tuluu ulsiin hugjliin tuluu duugarahgui hudlaa l zuunii uzeltei gd ard tumend belenchleh setgel turuuleed l bsan. Tegeed tsaaguuraa enhbold terguutenguud ene hotiin hamag gazriig zarj ideed bugd avligad idegdeed bj bsan biz de.harin ene nam ulsad bolon ulaanbaatart maani budend haragdahaar ur duntei ajil ihiig hiij bn. Tsaashid harin baga l idej ihiig l hiigeesei de. Ene oniii uldsen hugatsaanii tusuv ch yahav. Altanhuygiin ireh onii oruulj irsen tusuv sain bolson bn le batlaad uguurui gishuude.
2013-10-18
HMMM:
CHADLAARAA L BNA HARIN CH ENE ZASAG NEELTEI BAIGAA DNI BAYARLAJ YAVAH HEREGTEI. URID NI YUN NEELTTEI BUH YUM NUUZAAR UNGURDUG BAISAN BIZDEE? JAAHAN CH GESEN AHIZ GARCH BGA SHUU. SHUUMJLUULEHGUI HUN GEJ BAIHGUI.
2013-10-17
ANAR:
hudalch erunhii said hereggui.tsuhurch bna shuu. YDAJ BATZANDAN SHIG BAIL DAA
2013-10-17
Нямкад:
МАН-ынхан битгий худлаа шаагаад бай л даа. Амьдрал тэгтлээ муудсан юм алга, өмнө нь ямар байсан тийм л байна. МАН-ын засгийн үед гадаад эдийн засаг, хөрөнгө оруулалт нь сайн л байсан харин тэд юу хийсэн юм бэ. Хэрвээ өмнөх жилүүдийн МАН-ын засгийн газрууд сайн байсан бол харин одоо амьдрал сайжирчихсан байх байлаа. Нямка гуай олон л жил сайд хийлээ тэгээд та монголыг яаж өөд нь татсан юм бэ АЙН..
2013-10-17
Энхээ:
Миний бодлоор энэ засгийн газар сайн ажиллаж байгаа, гадаад хүчин зүйл муу байна ш дээ. Өмнөх засгийн газрынх шиг мөнгөөр туйлаагүй байна сайн байна
2013-10-17
Зочин:
Altanhuyag said odoo l yu hiij bgaan unen! Ghde hangaltgui baina. Ugaasa humuus ta nar uursduu l buruu songolt hiij l Ardchilsan namiig gargaj irsen bzde odoo yunda ugleed olon dolon ym yriad tal talaas n barij idchih geed bgan!! Gantshan Altanhuyag erunhii saidin buruu bish shv de Buh nam 76 buruutai! Hamgin ih buruutai ni Ardchilsan nam! Sain bolovson huchgui blhr l hyamrad bna shd. Yadaj bhad Buh namuudaar dvvren luivarchin hahuulchid bdg blhr araggui shv de.
2013-10-17
Батхүү:
Гайхамшигтай сайхан үлгэр ярьдаг хүн байна лээ. Алтанхуягыг усанд унаад хуурай гараад ирсэн гэлээ гэж дуулбал бүү эргэлзээрэй... Яг зальт шар
2013-10-17
Батхүү:
Ажлыг амаар хийдэггүй гэдгийг Алтанхуягаас харж болно. Хэн ч сайхан дээл өмсөөд баян юм шиг харагдаж болно. Мөн чанар нь мөддөө л мэдэгдэнэ шдээ ... Ард түмэн Алтанхуягт араараа тавиулж дууслаа, одоо болсон, олон таван үггүй авч хая. Ардчилсан нам ч энэ янзаараа явбал ахиж өндийхөөргүй унана шүү...
2013-10-17
zochin:
OOr hun alga uu AN iihan ene neg teneg yumaasaa icheechee
2013-10-17
сайнхүү:
нүүрсний үнэ 40хувиар уналаа гэчихээд УБ-т яагаад нүүрсний үнэ буурахгүй нэмэгдээд байгаа юм бэ? ЗГ-аа
2013-10-17
зочин :
ер нь удахгүй өрөнд баригдаж дуусах юм бишүү. цалин мөнгөө тавьж чадахгүй чардайх вийдээ.
2013-10-17
явган гүүр:
явган гүүр 2 тэр бум, 22 гэрэл 3 тэр бум, танихгүй оросын хөшөө 85 сая, Хогтойгоо хамт хог болох уут 3 тэр бум ёооооооооооооооооооё болиод өгөөчээ
2013-10-17
зочин:
худалч ерөнхий сайдаар яах гээд байна. ард түмнээ, улс эх орноо боддогүй нам боддог, өнөөдрийг хардаг, маргаашыг хардагүй ерөнхий сайдаар яах гээд байгааюм АН-чуудаа. алтанхуягаас өөр боловсон хүчин АН-д байхгүй юмуу?
2013-10-17
.....:
Энэ засагт хариуцлага гэж байна уу. Чаддаг хунийг нь тавьмаар байна шдээ. АН ынхаан. Эсвэл тийм хун алга уу.
2013-10-17