Гуравдагч орны хөрөнгө оруулалт хэрэгтэй
2013-10-17

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсээр байгаа. Дэлхийн жишгээр томд тооцогдох Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт хот, орон нутгийн төв суурин бүгдэд орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр болсон. Тиймээс барилгын салбарынханд асар их ирээдүй байгаа.

Барилгын компаниуд санхүүгийн хувьд ч,  барилгын чанар, дизайны хувьд ч бас бус олон зүйлээрээ хүчтэй, давуу байж хөрөнгө оруулалтыг татаж чадна. Хөрөнгө оруулалтгүйгээр энэ салбар төдийлөн урагш ахихгүй. Хамгийн гол нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, гадаад дотоод хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон хүчин зүйл барилгын салбарын хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Тэгэхээр засгийн газраас хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчинг зөв зүйтэй гольдролд нь оруулж, үүнийгээ олон улсад сурталчилах нь чухал.

Манай барилгын салбарт хоёр хөршийн хөрөнгө оруулалт давамгай байгаа нь хөрөнгө оруулалтын эрүүл тогтолцоог бүрдүүлж чадахгүй байгаа мэргэжлийнхэн тайлбарладаг. Харин гуравдагч, дөрөвдэгч улс орнуудын хөрөнгө оруулалтыг татаж чадвал илүү боломжит нөхцөлтэй, тэнцвэртэй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчинтой болж чадна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
MGLG:
3 dagch 4 dugch uls ornuudaas hurungu oruulaltiig tataj chadwal tentswertei iluu bolomjtoi bas togtwortoi bolno gedegt itgej bn
2013-10-17