Элдэв гаж хувцаслалтаар алдартай дуучин Лэди Гага зочид буудлын цагаан хэрэглэл хэрэглэдэггүй. Тэрбээр нян бактериас айдаг байсан Майкл Жексонтой адил “өвчин” тусчээ. Гага тусгай цагаан хэрэглэлийг хаашаа ч явсан зөөвөрлөж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хими цэвэрлэгээнд өгдөг. Угаалгын машинд ч цагаан хэрэглэлээ өгдөггүй гэнэ.
Мөн цайны аягаа ч сольдоггүй. Нэг удаа зоогийн газарт цайны аяганыхаа төлөө такси явуулж байсан удаатай. Тийм онцгой содон юмгүй ч шаазан аяган дээр нь “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичигтэй аж.
Д.Од