Улаанбаатар
Нярай хүүхдэд дурангийн хагалгаа хийдэг боллоо
2013-10-18

Манай улсын эрүүл мэндийн салбарт дурангийн хагалгааг нэвтрүүлээд 30 гаруй жилийн нүүр үзэж буй. Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нярай хүүхдийн дурангийн хагалгааг анх удаа эх орондоо хийж эхэлжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн эмч Жо Мэн Сэо, Сангхон Лэ нар тус эмнэлгийн эмч нартай хамтран 3-8 сартай есөн хүүхдэд хагалгаа хийсэн байна. Биднийг тус эмнэлэгт очиход хамгийн сүүлийн хүүхдийн хагалгааг хийж байхтай нь таарсан юм. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч, хүүхдийн мэс засалч, Л.Ганбаяртай уулзаж ярилцлаа.

fd

-Хүүхдийн анагаах ухааны салбарт анх удаа дурангийн хагалгааг хийж байгаа гэж байна. Энэ талаар эхлээд тодруулж өгнө үү?

-Клиникийн профессор А.Цэнджав, тэргүүлэх зэргийн эмч Д.Чулуунхүү, М,Зоригтбаатар, Р.Нуржана бид нар хүүхдийн дурангийн хагалгааг хийх талаар ярилцаад Самсунг эрүүл мэндийн төвтэй холбогдсон. Энэ асуудлыг манай эмнэлгийн захиргаа дэмжсэнээр бид өнөөдөр дурангийн хагалгааг амжилттай хийж дуусч байна. Энэ дурангийн хагалгаа нь бүдүүн шулуун гэдэсний хагалгаа байлаа. Ер нь сүүлийн жилүүдэд хошного, бүдүүн шулуун гэдэсний гаж хөгжилтэй хүүхэд их төрөх болсон. Дэлхий нийт энэ төрлийн хагалгааг дурангаар хийж байна. Дурангийн хагалгаа дөрвөн төрлийн  ач холбогдолтой. Нэгд, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хүүхдийн мэс засалд ашиглаж байна. Хоёрт, жижиг зүсэлтээр маш том цар хүрээтэй хагалгааг хийж байгаа юм. Гуравт, хүүхдэд хагалгааны үеийн хүндрэл үүсэхгүй. Дөрөвт,  хагалгааны дараахь хүндрэл бага гарч байна.

fd

-Өмнө нь энэ хагалгааг яаж хийж байсан юм бэ?

-Бид энэ төрлийн хагалгааг өмнө нь өөрсдөө 100 хувь хийж чаддаг байсан ч, нээлттэй хийдэг байсан юм. Энэ удаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй хүүхдэд анх удаа дурангаар мэс засал хийлээ. Самсунг эрүүл мэндийн төвөөс манайд төсөл хэрэгжүүлж, өөрсдөө багаж тоног төхөөрөмжтэйгээ ирж хагалгаагаа хийсэн. Төслийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сард манай эмнэлэгт хүүхдийн дурангийн хагалгааны тоног төхөөрөмж цоо шинээр бэлэглэх юм. Эмч мэрэгжжилтнүүд маань дотоод гадаадад дурангийн хагалгаа хийсэн туршлагатай. Тоног төхөөрөмж ирснээр бид өөрсдөө бие даан хагалгаа хийх боломжтой болох юм.

fd

-Дурангийн хагалгааны үнэ ханш ямар байх уу?

-Манай улс угаасаа хүүхдэд эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Энэ төрлийн хагалгаа ямар ч үнэ төлбөргүй.  Дээрээс нь биднээс ямар ч зардал гараагүй өөрсдөө багаж тоног төхөөрөмжөө авчраад хагалгаа хийж байхад мөнгө авбал номонд хазгай юм болно.

gf

-Ер нь гаж хөгжилтэй хүүхэд хэр их төрж байгаа вэ?

-Их төрж байгаа. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй хүүхэд гэж ялгаж өгдөг. Энэ дотроо хошного шулуун гэдэсний гаж хөгжил дийлэнх нь байна. Бид энэ удаад БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн эмч Жо Мэн Сэо, Сангхон Лэ нар тус эмнэлгийн эмч нартай хамтран 3-8 сартай есөн хүүхдэд хагалгаа хийлээ.

gdf

-Сүүлийн жилүүдэд хичнээн хүүхэд гаж хөгжилтэй төрж, хагалгаа хийсэн бэ?

-Манай ЭХЭМҮТ-д төрсөн нярайн 1.4 хувь нь гаж хөгжилтэй төрдөг. Сүүлийн 5 жилд гаж хөгжил 2 дахин нэмэгдсэн.  Нярайн эрчимт эмчилгээний тасаг болон нярайн эмгэг судлалын тасагт 2009 оноос 2013 оны аравдугаар сарын 1-н хүртэл мэс заслын эмгэгтэй 586 нярай эмчлэгдсэн. Энэ тоонд зүрхний гажигтай нярайг оруулаагүй. Нийт өвчлөлөөс идээт эмгэг 195, төрөлхийн гаж хөгжил 189, бусад эмгэг 202 бүртгэгдсэн. Үүнээс төрөлхийн гаж хөгжил гэж бүртгэгдсэн 189 тохиолдлоос улаан хоолойн төрөлхийн битүүрэл, хошного шулуун гэдэсний битүүрэл, хэвлийн өмнөд ханын цоорхой, нарийн гэдэсний түгжрэл, дээд гэдэсний түгжрэл, өрцний эвэрхий зэрэг нь зонхилон тохиолдож байна.

gds

-Нярай гаж хөгжилтэй төрж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Дэлхий дээр хорт хавдар, гаж хөгжил хоёрын шалтгааныг яг үүнээс болоод хавдраар өвчиллөө, ийм хүүхэд төрлөө гэж тогтоож чаддаагүй. Манайд бол бүр ч боломжгүй. Бид зөвхөн статистикийн түвшинд тоо баримт гаргаж ирдэг. Дэлхий дээр ч мөн адил. Гэхдээ магадлалын онол байгаа. Тухайлбал, яригдаад байдаг агаарын бохирдол, утаа, идэж ууж байгаа хоол хүнс, архи тамхи бүгд л шалтгаан нь биш ч шалтаг нь болж, нөлөөлөх хүчин зүйлд тооцогддог.

gdf

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
lalar:
muusain gar harsan lalaruud huduunuus irj bna geed bhad buten jil butsaaj bna
2016-07-06
зочин:
амжилт хүсье
2014-09-13
Baharhal:
EHEMYT-iin Eronhii mes zasliin tasgiin emch nart uneheer bayarlaj yavdag shuu.minii huug saihan emchilj edgeesen, zan haritsaa saitai zaluuchuud baidgiin. Durangiin hagalgaand chini amjilt husey.
2013-10-20
зочин:
Үнэхэр сайн эмч нарын халаа тасрахгүй яваа ганц газар даа удирдлага нь сайжирсан байна лээ . Амжилт хүсье.
2013-10-19
geseriin emee:
emch ta buhendee mash ih bayarlaj bna ene durangiin hagalgaand minii ach huu orson bieiin bdal ni saijirch bna mes zaslin emch subilagch nartaa ajlin amjilt xusie
2013-10-19
zochin :
ЭХЭМҮТ дээр өргөтгөлөөр баригдаж байгаа барилгийн ажилд Эрүүл яамнаас анхаараад хурдан дуусгавал наандаж эмнэлэгт цаандаж Монгол улсад хэрэгтэй байна Энэ яамныхан ажилаа хийгээч тэнэгүүдээ
2013-10-18
mini mongoliin emch nar:
sain bn ta bugdeere baxarxaj ywdag shuu mundag shuu mongoliin emch nar
2013-10-18