Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болж байна
2013-10-19

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийг өнөөдөр болж байна.Тус дүүргийн долдугаар хорооны дээрх хэсгийн хороодод болох нөхөн сонгуульд гурван намаас төлөөлөгчдөө нэр дэвшүүлээд байгаа. Тодруулбал МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул, АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бас-Амгалан нар нэр өрсөлдөж байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой юм. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох сонгуулийг ийнхүү өглөө 07.00 цагт эхэлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
йайабйыба:
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул гэдэг чинь одоо яачихсан хүн бэ хө
2013-10-19
sssss:
AN nam yu hiisen be mashin tugjirdeg heweer, tsalin nemegdeegui heweer, oron suutsni une osson heweer, orgon heregleeniii une osson heweer, ulaanbaatariin utaa heweer, minii amidral doordson heweer
2013-10-19
зочин:
МАН худалаа улс төржихөөс өөр юу хийдэгийн урьд нь өчнөөн жил төр барьчихаад юу хийж байсан юм болоо. Одоо гэнэт тэнгэрээс буугаад ирсэн юм шиг л сүржигнилдээд л
2013-10-19
ssssssssss:
MAN nam yalah boltugai
2013-10-19