"Construction Mongolia 2013" олон улсын үзэсгэлэн гарч байна
2013-10-19

  Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилготой “Construction Mongolia-2013”сэдэвт хурал Төрийн ордны Их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мөн "Буянт-Ухаа" спорт цогцолборт "Construction Mongolia 2013" олон улсын барилгын үзэсгэлэн гарч байна. Уг үзэсгэлэнг сонирхох иргэдэд зориулсан автобус Драмын театраас "Буянт-Ухаа" цогцолбор хүртэл хоёр цаг тутамд үнэгүй үйлчилж байгаа юм байна. “Construction Mongolia-2013” олон улсын хурлын зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, хамтран зохион байгуулагчаар “Global Group” ажиллаж байна.   Үзэсгэлэн, хуралд оролцогчдод Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцах, хамтран ажиллах шинэ түншээ сонгох, шинэ дэвшилтэд технологитой танилцах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанитай түншлэх боломж бүрдэж буй юм. Түүнчлэн оролцогчид “Улаанбаатар хотын өнгөрсөн ба одоо” фото зургийн үзэсгэлэн үзэж сонирхонгоо олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах харилцаа холбоо тогтоох боломжтой юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин