Шивээс төөрөлдсөн ээж хүү хоёрыг учруулав
2013-10-20

Энэтхэгийн Мумбай хотын иргэн, цагдаагийн ажилтан Ганиш Рагхантинх Даханги биен дээрх  шивээснийхээ ачаар 25 жилийн дараа төрсөн эхийгээ олжээ. Даханги 1988 онд зургаан настай байхдаа найзуудын хамт галт тэргэнд сууж яваад төөрч, асрамжийн газар хүргэгдсэн байна. Тэрбээр асрамжийн газарт өсөж том болоод дээд сургуульд орж, цагдаагийн ажилтан болсноор төрсөн гэр бүлээ  олох эрэлд гарчээ. Эрлийн “гэрч” нь түүний гаран дээрх   “Manda” хэмээн ээжийнхээ нэртэй шивээс аж. Энэтхэгт хүүхдийн хулгай их байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийнхээ биеийн аль нэг хэсэгт эцэг эхчүүд  нэрээ шивүүлдэг аж. Ийнхүү  20 гаруй жилийн өмнө хүүгээ алдсан Манда эмэгтэйд шивээсээ үзүүлснээр ээж, хүү хоёр уулзсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин